Орос улс ба Ази-Номхон далайн  бүс нутгйин орнууд шинэчлэлийн замд

Ханойд болох Ази-Номхон далйн орнуудын бүс нутгийн орнуудын  дээд хэмжээний уулзалтын өмнө Орос улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев хисэн мэдэгдэлдээ Орос улс “азийн баруудын ”  хамт шинэлэлийг хийнэ гэв. Түүний ярьснаар “ шат дараалсан уулзалтууд харин ч бүр олон салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх түлхэц өгөх аж.  Улс төрөөс аваад худалдаа, тээврээс аваад эрчим хүч, шинжлэх ухаанаас технологид, соёл урлаг ба жуулчлал гээд тэрч бүү хэл терроризм, үндэсний хэмжээний улс дамжсан гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ “гэж тэр хэлэв. Түншлэл –энэ бол Орос улс Ази-Номхон далйн бүс нутгийн орнуудтай харилцах гол зарчим. Чухам үүнээс бүх салбар дахь түншлэл дээд хэмжээний уулзалтын гол асуудал байна.  Гол асуудлуудын дунд бүс нутгийн аюулгүй  байдлын асуудал байх болно. Орос улс өөрийн харилцан үйл ажиллагааны санал болох улс хоорондын бүтцийг бий болгох “жор”ыг барина.  “Ийм бүтэц нь хамт олны, бүлэглэлийн гадуур, олон улсын хэм хэмжээнд, харилцан хүндэтгэсэн, эрх тэгш байдалтай, бүс нутгийн найрамдал, итгэлцлийн уур амьсгалыг бий болгож бидний нийт эрх ашигт бүрэн нийцсэн байх ёстой” гэж Дмитрий Медведев онцлов.Эдийн засгийн түншлэл ч анхаарлын гадуур үлдэсэнгүй. Сүүлийн жилүүдэд Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд нилээд хүчээ авсан. Өнөөдөр эдгээр улс орнууд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувь ногдож, дэлхийн худалдааны болон хөрөнгө оруулалтын 40 хувийг эзлэж байна. Иймээс Ази-Номхон далайн орнудын бүс нутгийн орнуудтай худалдаа-эдийн засаг хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтыг хөгжүүлэхэд Орос улс хамтын ажиллагааныхаа гол салбар гэж үзэж байна. Орос улсын Ази-Номхон далайн орнуудын бүс нутагт хэрэгжүүлэхээр зорьж эдийн засгийн төслүүдээс тодорхой авч үзэх юм бол Вьетнам улсад анхны атомын цахилгаан станцыг барина. Ингэхдээ уг барилгыг барих зээл оросын талаас гаргана-гэж Атомстройэкспорт компаний хэвлэлийн төлөөлөгч Ольга Цылёва ярьлаа. “Вьетнам улс атомын цахилгаан станцтай болсноор эрчим хүч экспортлох боломжтой орнуудын нэг болох юм. Атомын цахилгаан станц  нь шилдэг технологийг хөгжүүлж, шинжлэх ухааны ололт амжилтыг ихээр ашиглах үйлдвэрлэлийг бий болгож, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэхэд нөлөөлөхийн зэрэгцээ өрсөлдөх чадварыг сайжруулж, улс орны экспортыг эрс нэмэгдүүлдэг байна. Орос улс Ази –Номхон далайн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа дөнгөж 15 жил болж байна. Гэхдээ энэ хугацаанд багагуй зүйл хийгджээ. Эрчим хүчнээс аваад санхүүгийн салбарт хүртэл олон төрлийн төслүүд хэрэгжиж байна, бүс нутагтай худалдааны болон соёлын харилцаа идэвхтэй  хөгжиж байна.