Москвагаас  гадаад  улсуудад цацах нэвтруулэгээ   81 жилийн өмнө  явуулж эхэлсэн  билээ.  Өнгөрсөн жилүүдэд  бид  дэлхий  дахинд  эх  орныхоо амьдралын тухай  өгүүлж,  Орос орныг  бүх тивийн   сонсогчидод    ойрыдотно ойлгомжтой  болгож  ирлээ.  Сайхан   уламжлал,  түүхтэй,  ажлынх өвөрмөц онцлогтой, орчин  үеийн   олон нийтийн хэвлэл мэдээлэлийн   хурц  ухаанлаг  хэрэгсэл -  «ОДХ» радио  дэлхийн эхний  таван  радиостанцын      орсоор байна. Дэлхийн хүмүүс 1929 оны 10-р сарын 29-д    манай радиогийн   дуудлагын  дохиог  анх удаа  сонссон билээ.  Москвагаас ярьж байна! Энэ нь  шинэ ойлголт,  гадаадад  нэвтрүүлэг  явуулах, хил  хязгааргүй   радиогийн  дохио  байса. Тэр түүхтэй өдөр  Москвагаас Герман  хэлээр гадаадад нэвтрүүлэгээ  анх удаа  явууллаа.  Дараа нь европын бусад хэлээр  нэвтрүүлэг явуулж, ирсэн. ОХУ-ын  2-дахь радио станц  «Би-би-Си» радиогийн нэвтрүүлэг   3 жилийн  дараа,  «Америкийн дуу хоолой»  радиогийн  нэвтрүүлэг   1932 оноос  хойш    явагдсан юм. «ОДХ» радиод өнөөдөр мянга орчим ажилтан тухайлбол тоймч, сурвалжлагч,  орчуулагч, нэвтрүүлэгч,  хөтлөгчид гээд олон хүн одоо  ажиллаж байна. Тэд  сонсогчдын  хрээг нэмэгдүүлхийн  тулд сүүлийн жилүүдэд бүхнийг хийж байна.  «ОДХ» радиод оноодор   нэвтрүүлэгпп 41 хэлээр  150 гаруй  цагийн турш  явууллөг. Мөн   500 хөтөлөерөөр  орчин үеийн Орос орны  амьдралын тухай, түүх, соелын тухай, гадаад, дотоод  бодлогын тухай өгүүлдэг юм.  Эдгээр  программыг дэлхийн 170 орны 100 сая гаруй  хүн хүлээн авч  сонсож байна.» Орчин уеийн   мультимедия,   олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийнхээ хувьд  манай радиокомпани  дэлхийн бүх  улс орны  сонсогчидтой  тасралтгүй харилцаж байна»  гэж  Оросын ГХЯ-ны  орлогч сайд Александр Яковенко тэмдэглэв.  Эрчимтэй хөгжиж байгаа  ОДХ радио компани -  Орос  орны үнэн бодит бүх мэдээлэлийг   сонсогчидод  хүргэхийн тулд  орчин үеийн бүх шинэ  хэрэгсэлийг  ашиглаж байна. Бусад улсуудын гадаад бодлогын тухай оросын үнээлгээг  «ОДХ» радиогоор  нэвтрүүлж байгаа нь  маш чухал юм. Компанийн   нэвтрүүлэгийн  техник технологийг сүүлийн хэдэн жилд шинэчилж, ялангуяа,  радиокомпанийн  сайтад  шинэ технологиудыг  нэвтрүүлсэн нь  хэрэглэгчдийг мэдэгдэхүйц нэмэхэд  тусласныг  бас тэмдэглэх хэрэгтэй.  Ер нь  олон нийтийн хэвлэл,  мэдээлэлийн  ямар  ч  хэрэгслийн хувьд   урт хугацааны  түүх тэйгээрээ давуу юм. Учир нь   сонсогчдын тоо нь уг   хэрэгсэлийн   тогтвортой нэр  хүндээс шалтгаалдаг гэв.  «ОДХ» радио шинэ технологиудад  үндэслэж байна. Сонсогчид  «Интернет» хөгжиж байгаагий ачаар  нэвтрүүлэгийг   сонсох, төдийгүй  телевизийн чанартай  бичлэгийн  программыг  ч үзэх   боломжтой боллоо. Нэг үгээр хэлвэл «ОДХ» радио  цаашид  хөгжиж, шинэ шинэ  орон зайг  эзлэж байна» гэж  радиокомпанийн дарга Андрей Быстрицкий хэлэв.  Манай радиогийн үйл ажиллагааны эхний  үед, тэргүүн зэргийнх байсан зүйлүүд  одоо тийм   чухал биш болсон. «Коминтерн»,  социалист, коммунист   үзэл санаа  үгүй болсон.  «ОДХ» радиогийн  одоогийн нэвтрүүлэг  хамгийн түрүүнд сонирхолтой  байх естой. Манай радио  орчин үеийн  мэдлэгтэй, хурц ухаанлаг, зарим  талаараа  халуун ч радио болж  соснсогчдын ухамсарыг дээшлүүлэх естой. Өнөгийн  мультимедия  холбооны  шинэ орон зай,  орчин  байнга өөрчлөгдөн хөгжиж байна.  Иймээс   сонсогчидтой рбайх  ажлын  шинэ зарчим, чанар хамгийн чухал юм. Энэ нь  бидний гол зорилго   гэв.  «ОДХ» радио  дэлхийн ууган радиогийн нэг бөгөөд, цахим   нэвтруулэг Орос улсад   явуулж эхэлсэн  анхны   радиостанц юм. «ОДХ» радиогийн  нэвтрүүлгийг  одоо  гар утасаар  ч сонсож  болно.  Манай радиокомпани   одоо  байнга шинэлэг бүхнийг ажилдаа эрэлхийлэж байна гэж Андрей Быстрицкий  мэдээлээд. Манай радиогийн    90 орчим  ФМ радио  станц  ТУХН-д  ажилладаг    учир  бид том орон зайг  хамаарлаа.   Балкан, Иракын Курдистан, Афганистан, Турк болон  бусад олон  улсад  ажиллаж байгаа ФМ радио  станциуд сайн чанартай, хүртээмжтэй  юм.   Ийм стандартын дамжуулагчид  Абхази, Өмнөд Осети улсуудад   бас  ажилладаг юм.  «ОДХ» радиогийн ФМ радиогоор  Герман улсад нэвтруулэг явуулах хэлэлцээ  одоо хийгдэж байна.  Латви, литва, эстон хэлээр явуулах нэвтрүүлэгээ  бас хөгжүүлэх хэрэгтэй гэв. Өнгөрсөн 80 гаруй жилийн  туршид   ОДХ  радио  манай орны болон дэлхий дахины нөхцөл байдлаас шалтгаалан,  шинж   чанраа,   нэвтрүүлгийнхээ   утга агуулага, чиглэлүүдээ   өөрчилсэн ч   улсуудын хооронд гүүр  тогтоож, ард түмнүүдийн хооронд яриа хэлцээ хийх нь  манай  мэдээлэлийн бодлогын  үндэс  ямагт байсан»  гэж, оросын улс төрийн сэтгүүл зүйн  ахмад  зүтгэлтэн  Валентин Зорин хэлээд. 81 жил тийм их хугацаа бишээ. Харин  бидний гол зарчим энэ хугацаанд хэвээр үлдлээ. Манай радиогийн- «ОДХ»  гэдэг нэр   энэ зарчмыг бүрэн илтгэж  байна. Бид  яриа хэлэлцээ хөгжүүлж, тайван, үнэн зөв нэвтрүүлгийг хүмүүст сонсгохыг     эрмэлзэж байна.  Энэ нь  дэлхийн орчин үеийн  хэвийн байдалд  нийцсэн нэвтрүүлэг байх естой. «ОДХ» радиогийн ийм,  шинэ шинж чанар нь  бидний  шийдвэрлэж байгаа  гол зорилтуудын нэг юм. «ОДХ» радио хэрэгтэй юу? гэвэл… Дэлхийн бүх улс орны хүмүүс   ОХУ-ын   одоогийн байдалд  тодорхой нөлөөлж байгаа аугаа их манай гүрний  тухай үнэнийг  мэдэхийг хүсч байгаа  учир,  манай радио    хэрэгтэй   хэрэгсэл юм гэв. Гадаад хэлээр    нэвтрүүлэг  явуулдаг манай        радиогийн мэргэжилтнүүд өндөр  мэргэшилтэй байдаг нь  түүний    хосгүй шинж тэмдэг юм.  Дэлхийн нэрт сэтгүүлч, улс төрийн болон олон нийтийн  нэрт  зүтгэлтнүүд тухайл бол  Евгений Примаков, Владимир Познер, Влад Листьев, Александр Любимов нарын зэрэг олон хүн  манай радиод тухайн  цагт ажиллаж, өндөр   мэргэшилтэй   ббайсан билээ. Гадаад хэлээр  нэвтрүүлэг  явуулдаг радиогийн сэтгүүлчид  бүгд дээд мэргэжилтэй  хүмүүс  байдаг.  Тэдний  олонх нь  амьдралынхаа   турш «ОДХ» радиод  ажилласаныг  тэмдэглүүштэй. Иймээс  манайд  ажиллаж байгаа залуучууд   ямагт сайн багш нартай байса. Манай  радио   дотоодын ч ОХУ-ын  ч асуудлаархи   янз бүрийн  олон   үзэл бодол  илэрхийлэх  индэр юм. Дэлхийн альч онцлог буланд  байгаа   хүмүүс  «ОДХ» радиогийн нэвтруулэгийг     сонсох боломжтой   юм.  Тэд хожим    бидний   анд  нөхөд болцгоодог юм.