Монгол улсад уламжлалт Монгол-Оросын найрамдлын 50 дахь сарын ажиллагаа өндөрлөж байна.  11-р сарын 5 –нд Найрамдлын сарын хаалтын ажиллагаа Улаанбаатарын Оросын шинжлэх ухаан, соелын төвд болно. Сарын ажиллагааны хүрээнд олон төрлийн сонирхолтой арга хэмжээ зохиогдож байлаа. Орос, монгол хүмүүс олон төрлийн асуудлаар  “дугуй ширээний” сонирхолтой яриа, ярилцлага хийж явуулж байлаа. Концерт, үзэсгэлэн, уралдаан, наадмуудыг олонтой зохиогдож байлаа. Бараг бүхий л арга хэмжээнд Элчин сайд Самойленко оролцож байв. Энэ нь гол арга хэмжээнээс гадна шүү дээ. “Би нэг дор суугаад л байдаггүй хүн  дээ” гэж тэр “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчтай уулзахдаа ярьлаа. 11 –р сарын 6нд Виктор Самойленко Монгол дахь  Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллах болсноос яг нэг жил болж байна. «Миний удаан хугацаагаар ажиллаж байгаа 6 дахь орон бол Монгол улс» -гэж Самойленко  яриагаа эхлэв. «Миний Элчин сайдаар томилогдон  ажиллаж буй хоёр дахь орон бол  Монгол улс. Намайг энэ улсад томилсон нь миний хувьд гэнэтийн байсан юм.  Би бол Өмнө-Дорнын Азийн  мэргэжилтэн. Энд ирэхийнхээ өмнө би таван жил ГЯЯ-ны Сибирийн тойргийн онцгой даалгаврын Элчин сайдар ажиллаж байсан. Энэ нь миний  цаашдын ажлыг тодорхойлсон юм болов уу, удирдлага энэ хүндтэй  албыг  надад санал болгосон юм» гэж Самойленко ярьсан. Элчин сайдын ярьж байгаагаар Монголд ирсэн даруйдаа л  ажиллах дур  сонирхолтой  болсон аж. ''Би маш  өргөн хүрээтэй асуудлаар ажиллах болохоор надад энэ бүхэн таалагдсан байх. Манай хоёр орны хамтын ажиллагаа олон чиглэлээр хөгжиж байгаа шүү дээ. Улс төрийн хамтын үйл ажиллагаа, бүс нутгийн асуудлууд, эдийн засгийн болон соелын хамтын ажиллагаа,  хамтарсан  үйлдвэрийн үйл ажиллагаа зэрэг олон асуудлуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй болдог. Надтай ижил мэргэжлийн ихэнх монголчууд орос хэлээр ярьдаг нь надад таатай байдаг.  Ямар нэгэн болгоомжлол,  хөндий харьцаа монголчуудын зүгээс энэ хугацаанд надад харагдаагүй.  Монголчууд, нүүдэлчдийн зан зашилтай ардын нэгэн адил маш их өгөөмөр сэтгэлтэй, найрсаг хүмүүс."Самойленкогийн ярьснаар Монголд ажиллахад бас жаахан хүндрэл гардаг гэнэ. Түүний санаа зовоож байгаа зүйл бол:«Орос –Монголын хамтын ажиллагааны чухлыг Монголд ойлгодог итгэдэгт ямарч эргэлзээгүй юм. Одоо үед бид хамтын ажиллаганы цаашдын чиг хандлагыг тодорхойлж байна. Оросын ерөнхийлөгч  Дмитрий Медведевын Монгол улсад хийсэн төрийн айлчлал, Ерөнхий сайд Владимир Путины  ажлын айлчлал бидний хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан юм. Гэхдээ хамтын ажиллагааны механизм нь маш их хүч хөдөлмөр, гаргасан шийдвэрүүдийн нарийн биелэлтийг баримжаалдаг байна.  Харин бидний хэлэлцээрийн шийдвэрийн биелэлтийг нилээд чирэгдүүлдэг. Үл ойлголцол, зөрөлдөх зүйл ч гардаг. Миний бодоход бидний тохиролцсоныг хэрэгжүүлэхэд  илүү нарийн нягт ажиллах хэрэгтэй байна. Ажлыг гурван сард гэж тохиролцсон бол гурван сарын дотроо л байх ёстой. Нэгдүгээрт. Хоёрдугаарт,  ямар нэгэн алдаа мадаг гаргахгуйн тулд бид  тохиролцсоноо  цаасан дээр буулгах нь зүйтэй юм». Өнгөрсөн жил Монгол Улсын ерөнхийлөгч  Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичиг барихдаа Виктор Самойленко хоёр орны олон жилийн уламжлалт найрамдалт хамтын ажиллагааг илүү өндөр шатанд гаргахад өөрийн бүх хүч чадлыг дайчилж ажиллахаа мэдэгдсэн юм. Анхны алхмуудыг тэр хийж эхлээд байна.