Эрхэм сонсогчдоо! Та бүхэн ойрын үед чөлөөт цаг гаргаж “Умард хөрш” сэтгүүлийн ээлжит дугаарыг тухлан уншихыг урьж байна. Энэ сэтгүүлийг “Оросын сан” ТББ Монгол улсад эрхлэн гаргадаг юм. “Умард хөрш” сэтгүүлийн ээлжит дугаар саяхан хэвлэгдэн гарлаа. Тус сэтгүүлийн ерөнхий редактор ноён Цацралтын тусламжтайгаар өнөөдөр бид та бүхэндээ энэ удаагийн дугаарын сонирхолтой хэсгээс танилцуулах болно. Яг одоо Монгол улсад, орос-монголын найрамдлын сарын ажлын 50 дахь удаагийн ойн ажиллагаа болж байна. “Умард хөрш” сэтгүүлд сарын ажлын суулийн арав хоногийн уйл ажиллагааны жагсаалтыг гаргасан байна. Жишээ нь 11-р сарын 2-нд Оросын ШУСТ-д “Найрамдал инээмсэглэлээс эхэлдэг” дуу хөгжмийн уралдааны шагналтнуудын концерт болно. Концерт 15.30 минутад эхлэнэ та бүхэн хүүхдүүдээ дагуулаад очоорой! Монгол- оросын найрамдлын сарын ажлын ойд зориулан зохион байгуулсан, орос хэлний 7-р олимпиадын ялагчидад шагнал гардуулах ёслол 11-р сарын 5-нд 14,30 минутад болно. Харин 16 цагаас сарын ажлын хаалтын ажиллагаа болох юм байна. Сэтгүүлд, Орос улсын бүс нутгуудын тухай өгүүлсээр байна. Ингээд ноён Цацралтыг микрофоны өмнө урьж байна: “Умард хөрш” сэтгүүл түүхийн хуудсаараа эртний Орос улсын вангуудтай танилцуулах ажлаа үргэлжлүүлж байна. Энэ удаад Москва хотыг үндэслэн байгуулагч Юрий Долгоруковын хоёрдугаар хүү Андрее Боголюбскийн тухай өгүүлсэн байна.Тэрээр эцэгтэйгээ таарамж муутай байсан бөгөөд Владимир-Суздалийн газар нутгийг хамгаалан бэхжүүлэхийн төлөө бүх амьдралаа зориулсан билээ. Энэ вангийн хувь заяа эмгэнэлтэйгээр дууссан бөгөөд түүнийг хуйвалдагчид хороосон юм. “Умард хөрш” сэтгүүлийн сүүлчийн дугаарт өөр нэг түүхэн хүний тухай өгүүлсэн байна. Цацралт ярихдаа: Залуу уншигчид маань манай сэтгүүлээс “Агата Кристи” хамтлагын тухай сонирхолтой зүйлийг унших болно. Тус сэтгүүлийн 9 дэх дугаар “Оросын гал тогоо”, “Оросоор ярьцгаая ” зэрэг байнгын булангаараа өндөрлөж байна. Энэ буланд, хариус загасаар хийх гайхамшигтай хоолны жорыг бичжээ. Та бүхэн бас хөгжмийн хичээл сонирхоорой. “Умард хөрш” сэтгүүлийн тоймыг бэлтгэхэд гүн туслалцаа үзүүлсэн, сэтгүүлийн ерөнхий редактор ноён Цацралтад баярласан талархсанаа илэрхийлье! “Умард хөрш” сэтгүүлийн 10 дахь дугаар хугацаандаа гарна гэдэгт найдаж байна.