Орос улс Афганистан руу өөрийн сургагчдыг болон эвслийн ажиллагаанд оролцуулах цэрэг явуулахыг НАТО сонирхож болох юм. Москва ийм зүйл хийхгүй. Орос  улсаас НАТО-д суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин ийм санал бодолтой байна. Афганистан дахь барууны эвслийн хүчний гол баатруудын нэг Их Британ улсын хэвлэл мэдээлэлийнхэн, натогийн цэргийн ажиллагаанд Москваг оролцуулах боломжийн тухай идэвхитэй хэлэлцэж эхэллээ. Лиссабонд 11-р сард болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтанд Оросын ерөнхийлөгч оролцох тухай шийдвэр гаргасны дараа хэвлэлийнхэн цуурч эхэлжээ. Тэнд Д. Медведев Орос-НАТО-ийн зөвлөлийн хуралдаанд оролцох юм. Д. Медведевт хамтын ажиллагааны ямар хэлбэрийг Лиссабонд санал болгох бол гэж хэвлэл мэдээлэлийнхэн тархиа гашилгаж байна. Орос улс өнөөдөр нэгдүгээрт, мансууруулах бодистой тэмцэх анги нэгтгэлийн ажилтнуудыг сургаж байна, Хоёрдугаарт натогийн анги нэгтгэлүүдэд шаардлагатай цэрэг дайны бус зориулалттай ачааг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулж байна. 3-рт нисдэг тэрэг нийлүүлэх багц асуудал юм. Энэ асуудлыг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Расмуссенг Москвад айлчилахад хэлэлцсэн гэж британын Индепендент сонинд бичсэн байна. Үүний үр дүнд Москва, польшийн цэргийнхэнд афганистанд ашиглахад нь зориулж таван Ми-17 нисдэг тэрэг өгсөн байна. Орос улсын БХЯ-ны сайд Анатолий Сердюков, америкийн сайд Роберт Гейтстэй уулзахдаа, афганы аюулгүй байдлын хүчнийхэнд нисдэг тэрэг түрээслүүлэх юм уу худалдахад бэлэн байна гэж мэдэгдсэн билээ. Орос улсаас ийм машиныг дахин авч, нисгэгч нарыг сургуулах сонирхол НАТО-д байх шиг байна. Нисдэг тэргэний багц хэлэлцээрийн дагуу оросын мэргэжилтнүүд Афганистанд очихгүй. Афганистаны арми болон цагдаагынханд аль болохоор олон сургагч авахуулах сонирхол АНУ, Их Британи улсуудад байх шиг байна гэж британы Гардиан сонинд бичсэн байна. Өнөөдөр эвслийн хүчин хариуцлага хүлээж байгаа газар нутгаа өөрсдөө хяналтандаа авахын тулд афганы төр засагт юу хэрэгтэй вэ? Барууны хэвлэлийн таамаглаж байгаагаар, афганы нутаг дэвсгэр дээр Москвагийн олон сургагчдыг байлгахыг НАТО сонирхож байна. Афганистанд оросын цэргийг байрлуулна гэж ярьсны оронд энэ сэдэв арай бодитой юм. Орос улс Афганистанд “өгөөшний мах” нийлүүлэхгүй гэж НАТО-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин хэлсэн байна. “Орос улс даяарчлалын бодлогод” сэтгүүлийн ерөнхий редактор Федор Лукьянов энэ саналыг хуваалцаж байна: Афганистанд оросын цэргийг явуулах ямарч боломж байхгүй. Орос улс тэнд байсан учраас юугаар төгсдөгийг нь сайн мэдэж байна. Байлдааны үйл ажиллагаанд оролцохоор хэзээч тийшээ явахгүй. Орос улс зөвхөн цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд л оролцож болно. Жишээ нь, нисдэг тэрэг нийлүүлэх, нисэх багыг сургах, техникийн үйлчилгээ явуулах гэх мэт...Байлдааны ажиллагаанд яагаад ч оролцож болохгүй гэлээ. Оросын цэргүүдийг Афганистанд явуулах асуудал хэвлэлийнхэнд л сонирхогдож байгаа болохоос улс төрийн хүрээнийхэнд огт сонирхолгүй юм. “Бид тэнд байсан, тэнд бидэнд таалагдаагүй” гэж Дмитрий Рогозин мэдэгдлээ. Энэ ярианы нэг сэдэв нь натогийн амьд хүч, зэвсэг, байлдааны хэрэгсэлийг Орос улс өөрийн нутгаар дамжуулах уу? үгүй юу? гэдэг асуудал юм. Пакистаны маршрутыг талибууд байнга дайрч байна, ийм учраас энэ санал НАТО-д ашигтай юм. Харин Москва хэзээч зөвшөөрөхгүй байхаа.