Одоо ШУ-нд мэдэгдээд байгаа хамгийн хүнд нейтроны одыг америкийн одон орны судлаачид  нээсэн байна. Энэ од нь Дэлхийгээс 3 мянган гэрлийн жилийн зайтай бөгөөд 19,3 километрын диаметртэй юм. Түүний жин нь Нарны жингээс 2 дахин их юм. Ийм однууд өөрийнхөө хувьсалын эцсийн бүтээгдхүүн байдаг. Энэ од нь никель болон төмрийн цөмөөс үүссэн хучилттай, нейтронон голчтой юм. Тэд радио импульс цацруулдаг бөгөөд өөрийн тэнхлэгээ тойрч маш хурдан эргэдэг байна.