Японы “Ниссан” авто нэгдэл дэлхий даяар тарсан 2 сая машинаа буцааж авах болжээ. Хөдөлгүүрийн хяналтын системд алдаа гарсан нь үүний шалтгаан болсон байна. Энэ алдаанаас болж хөдөлгүүр явуут дундаа зогсох аюултай гэж компанийн төлөөлөгч мэдэгсэн байна. 2003-2006 онд үйлдвэрлэсэн 9 загварын машинд энэ нь хамаарч байгаа юм байна. Ийм машин Хойд Америкт 760 мянга, Европт 350 мянга байгаа юм байна. Үлдсэн нь Япон, Хятад улсуудад байгаа юм.