Орос улсын зэвсгийн экспорт  энэ жил 10 тэрбум доллароос давна гэж “Рособоронэкспорт” нэгдлийн ерөнхий захирал Анотолий Исайкин мэдэгдлээ. Жилийн өмнө энэ үзүүлэлт 8,5 тэрбум байсан гэж тэр хэлжээ. Тус нэгдэл одоо цэргийн зориулалттай хэдэн мянган бүтээгдхүүн худалдаж байна. Зөвхөн Ливи, Саудын Арав улсуудтай гэхэд 15 тэрбум долларын гэрээ байгуулаад байна. Орос улс, Афганистаны цагдаа болон өөрийгөө хамгаалах хүчинд зориулсан буудлагын зэвсэг нийлүүлж байна гэж Исайкин мэдээллээ. Орос улсын цэрэг, техникийн хамтын ажиллагааны газрын зурагт 70 орон багтаж байна.