Америкийн тив алгасагч баллистик пуужингийн хяналтыг Пентагон түр алдсан явдал нарийн мөрдөн байцаалт шаардаж байна гэж аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга асан, Улсын Думын депутат Андрей Кокошин узэж байна. Байлдааны удирдлагын систем хэд хэдэн  хувилбартай байх ёстой ба командын болон техникийн албаны байнгын хяналтанд байх ёстой гэж тэрээр Интерфакс агентлагт ярилцлага өгөхдөө тэмдэглэлээ. Энэ бол даяарчлалын аюулгүй, тогтвортой байдлын асуудал гэж Кокошин хэллээ. Өнгөрсөн бямба гаригт компьютерын эвдрэлээс болж АНУ-ын Вайоминг мужийн цэргийн баазын, стратегийн зориулалттай 50 пуужин хэсэг хугацаанд ямарч хяналтгүй байсан байна.