Америкийн цэргүүд, иракын энгийн номхон иргэдийг бөөнөөр нь хороосон тухай мэдээлэлийг ул суурьтай шалгахыг Орос улс,АНУ-д уриаллаа. Тэднийг доромжилж, эрүүдэн тамласан баримтууд ул суурьтай мөрдөн байцаалтыг шаардаж байна гэж Москвад ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Андрей Нестернко мэдэгдлээ. Шалгалтын дүнг дэлхийн хүн ардад мэдээлэх хэрэгтэй гэж тэр тэмдэглэсэн байна. Энэ улсад болж байгаа дайны явцад Иракын хүчний байгууллагууд болон АНУ-ын цэргийн албан хаагчид хүний эрхийг ноцтойгоор зөрчсөний гэрч болсон Пентагоны 400 мянган нууц баримт бичгийг “Викиликс” бие даасан сайт өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн билээ.