Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев, Ижил мөрний бэлчрийг гүнзгийрүүлэх хөтөлбөр боловсруулахыг засгийн газарт даалгана. Астрахань мужийн засаг даргатай ерөнхийлөгч уулзахдаа, засгийн газар энэ асуудлаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна, учир нь энэ бэлчир “манай баялаг, тэнд маш олон хүн амьдарч байна” гэж тэр хэллээ. Мөрний энэ хэсэгт экологийн хяналт маш хатуу байх ёстой гэж тэр нэмж хэллээ. Энэ бэлчир европын нэг жижигхэн улсын нутаг дэвсгэртэй тэнцэж байна шүү дээ гэж Медведев онцоллоо. Хөрс сайжруулах систем сайн хөгжсний хүчинд энэ гантай зун тариагаа аварч чадсан гэж засаг дарга мэдээллээ. Зөвлөлтийн үеийн хөрс сайжруулах системийг энэ бүс нутагт бүрэн сэргээж чадсан уу гэж Медведев асуулаа. Зөвлөлтийн үеийн системийн 60% нь ажиллаж байгаа гэж Жилкин хариулсан байна.