Оросын улсын ерөнхийлөгч Д. Медведев “Полицийн тухай” хуулийг 2011 оны 3-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болгохыг санал болголлоо. Урьд нь энэ хуулийг 1-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болгоно гэж үзэж байсан юм. Олон нийтийн хэлэлцүүлгийн дүнд өөрчлөлт оруулсан энэ хуулийн төслийг ерөнхийлөгч өчигдөр Улсын Думд өргөн барилаа. Оросын “полицийн” ажилтнууд улс төрийн намын гишүүн байхыг хуулиар хориглоно гэж “Полицийн тухай” хуулийн төсөлд заасан байна. Тэд, аль нэг намын үйл ажиллагаанд оролцох эрхгүй бөгөөд материаллаг дэмжлэг үзүүлж болохгүй.