Зах зээл болон борлуулалтын даяарчлалыг хамарсан өрсөлдөөнт нөхцөлд эрчим хүчний хамтын ажиллагааны шинэчлэсэн бүтэцийг боловсруулах шаардлагатай байна. Бүх дэлхийн түлш эрчим хүчний цогцолборуудын тэргүүлэх төлөөлөгчид цугларсан Москвагийн Олон улсын эрчим хүчний долоо хоногийн  форум дээр хэлэлцсэн гол асуудал энэ байлаа. Нүүрс устөрөгчийн эрчим хүч хэдэн арван жил тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Одоо эрчим хүчний баланст байгалын шингэрүүлсэн хийн эзлэх хувь ихсэж байна. 21-р зууны дунд үе гэхэд бүх хэрэглээний 50%-ийг байгалын хий эзлэнэ гэж шинжээчид таамаглаж байна. Үүнээс гадна атомын эрчим хүчний эзлэх хувь улам ихсэж байна. Москвад болсон Олон улсын эрчим хүчний долоо хоногт МАГАТЭ-ийн захирал Юкия Амано оролцсон нь тохиолдолын хэрэг биш ээ. 2030 он гэхэд ойролцоогоор гучаад орон атомын цахилгаан станцтай болно гэж тэр тэмдэглэлээ. Энэ станциудын ихэнхийг дэлхийд тэргүүлэх гэж тооцогддог оросын технологоор барих болно. Орос улс, МАГАТЭ-тэй цөмийн аюулгүй байдлыг хангах асудлаар хамтран ажиллах болон агентлагт өөрийнхөө объектод ажиллах шаардлагатай нөхцлийг бүрдүүлж өгөхөд бэлэн байна. Орос улсын эрчим хүчний гадаад бодлого нээлттэй, таамаглаж болохуйц гэж эрчим хүчний орлогч сайд Анатолий Яновский ярьж байна: Энэ бодлого харилцан итгэлцлэл болон үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн ашиг сонирхолыг балансжуулан тооцсон явдал дээр суурилаж байна. Мөн эрчим хүчний нөөцийг дамжин өнгөрүүлж байгаа орнуудын ашиг сонирхолыг бас тооцож үзэх хэрэгтэй. Орос улс, олон улсын байгууллага, бүс нутгийн нэгдэл, тусдаа улсуудтай эрчим хүчний яриа хэлэлцээг хэрхэн өрнүүлэхээс, эрчим хүчний хүрээн дэх олон улсын хамтын ажиллагааны чухал хэлбэр бий болно. Жишээ нь Хятад улстай хамтын ажиллагааг цогцлоон байгуулж байна. Сүүлийн хэдэн жил нефть нийлүүлэхтэй холбоотой хэдэн төслийг хэрэгжүүллээ. Одоо байгалын хий, эрчим хүч нийлүүлэх талаар асуудлыг шийдэж байна. Эрчим хүчний стратегийг уяалдуулан зохицуулах талаар ЕХ-той эрчим хүчний яриа хэлэлцээг үргэлжлүүлж байна. Эрчим хүчний хамтын ажиллагааны шинэчилсэн бүтэц өнөө дэлхийд шардлагатай байна гэж ГХЯ-ны орлогч сайд Андрей Денисов үзэж байна: “Их наймыг” 2006 онд Орос улс даргалаж байхдаа даяарчлалыг хамарсан эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зарчмын тухай тунхаглалыг санаачилсан билээ. Түүнээс хойш энэ зарчмын дагуу ажиллахыг эрмэлзэж байна. Оросын ерөнхийлөгч Д.Медведев 2009 онд энэ зарчмыг хуульчлахыг санаачилсан билээ. Оросын шинжээчид “Олон улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах конвенц” гэсэн ажлын нэртэй төслийг бэлтгээд байна. Энэ баримт бичгийн танилцуулагыг ЕХАББ, Олон улсын эрчим хүчний агентлаг, Европын эрчим хүчний харти зэрэг байгууллагуудын талбар дээр хийгээд байна.