Мансууруулах бодист хяналт тавих НҮБ-ийн олон улсын хорооны 99-р чуулган өнөөдөр Вена хотод нээгдэж байна. Афганистаны мансууруулах бодисны эсрэг хийх тэмцлийн НҮБ-ийн шинэ стратегийг боловсруулах асуудал хэлэлцэх хэргийн нэг гол сэдэв байх болно. Мансууруулах бодист хяналт тавих НҮБ-ийн олон улсын хороо чуулганаа хоёр жилд нэг удаа хийдэг юм. Бүх дэлхийгээс ирсэн дипломатууд, шинжээчид хоёр долоо хоногийн турш олон улсын мансууруулах бодисны гэмт хэрэгтэй хийсэн тэмцэлд алдсан, оносон  зүйлээ хэлэлцэх болно. Хүний сэтгэхүйд нөлөөлдөг зүйл бол орчин үеийн нийгмийн тахал гэдгийг бүгд сайн ойлгож байгаа. Энэ хар тахалын үйлдвэрлэлээр Афганистан улс тэргүүлсээр байна. 2000 оноос тэнд хар тамхины үйлдвэрлэл 40 дахин нэмэгдсэн байна. Бэлэн бүтээгдхүүн дэлхий даяар тархаж байна. Европт Косовогийн тусгаар тогтнолыг зарласан явдал, афганы энэ “халдварыг” дамжин өнгөрүүлэх нэг цэг нь болсон юм. Эндээс хар тахалыг мансууруулах бодисны баронуудад тарааж байна. НҮБ-ийн мансууруулах бодис болон гэмт хэрэгтэй тэмцэх удирдах газрын гүйцэтгэх захирал Юрий Федотовын хэлснээр өнөөдөр мансууруулах бодис, олон улсын гэмт хэрэгтэй тэмцэхэд НҮБ-ийн байнгын төсвийн 1%-ийг л зарцуулж байна. Ганц нэгээрээ тэмцээд яагаад ч амжилтанд хүрэхгүй энэ өргөн цар хүрээтэй асуудлын хувьд үнэхээр бага хөрөнгө юм. Ийм учраас л мансууруулах бодисны эсрэг тэмцэх хөтөлбөрийн санхүүжүүлэлтийг нэмэгдүүлэх, афганы мансууруулах бодис, гэмт хэргийн эсрэг шинэ номлолыг боловсруулах талаар бодох цаг нэгэнт болсон билээ. НҮБ-ийн мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх удирдах газар энэ номлолыг 2011 онд бий болгоно. Одоохондоо НҮБ-ийн гишүүн бүх улсын энэ талаарх саналыг сонсох боломж гараад байна Юрий Федотов цааш нь ярихдаа: Ирээдүйн стратегийн тухайд гэвэл бид одоо түүний зүйл ангиудыг боловсруулж байна. Энэ стратег бүхнийг хамарсан байх ёстой бөгөөд түүнд намуу цэцгийн талбайг устгахаас эхлээд, афганы тариачид хөдөө аж ахуйн өөр ургамал тариалахад нь засгийн газар тусламж үзүүлэх хүртэл бүх арга хэмжээг тусгасан байх ёстой. Героин үйлдвэрлэхэд гол зүйл болдог прекурсорыг афганд нийлүүлж байгаа сувагт хяналт тавих нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай байна. Тэгэхлээр хил дээр хатуу хяналт тавьж, мансууруулах бодисны хэрэгцээг эцсийн эцэст багасгах хэрэгтэй гэсэн үг. Үйлдвэрлэлээс хэрэглэгч хүртлэх бүх нийтийг хамарсан стратегийг боловсруулж, түүний зөвхөн бүс нутаг ч биш даяарчлалын хамаарлалыг хангаж чадвал, ямар нэгэн үр дүнд хүрч болно. Мансууруулах бодисны хууль бус наймаатай хийх тэмцэлд Орос улс өнөөдөр эхний эгнээнд явж байна. Тус улсын туршлагыг НҮБ-ийн шинэ стратег боловсруулахдаа заавал ашиглах ёстой. Сэтгэхүйд нөлөөлөх бодисны үйлдвэрлэл болон тархацийн өнөөдрийн байдал, дэлхийн хамтын нийгэмлэгийн нягт хамтын ажиллагааг шаардаж байна. Мөн ШХАБ, ХАБГБ зэрэг олон улсын байгууллага болон бусад улсуудын хүчин чармайлт ч шаардлагатай байна.