Дуурийн залуу дуучдын олон улсын “Оперетта Ланд-2010” уралдаан өнөөдөр 3 дахь удаагаа Москвад нээгдэж байна.  Уралдаан 3 үе шаттай явагдах бөгөөд суулчийнх нь 11-р сарын 1-нд “Новая опера” театрын тайзан дээр уралдааны ерөнхийлөгч Герард Васильевын ойд зориулсан Гала-концертоор өндөрлөх юм байна. Энэ орой уралдааны ерөнхийлөгч тоглосны дараа уралдаанд түрүүлэгсэдэд шагнал гардуулах ёслол болно. Энэ уралдаанд оролцохоор орос болон гадаадын хөгжмийн сургуулийн оюутан, залуу дуучид 60 гаруй хүн мэдэгдлээ өгсөн байна.