Орос улсын парламентийн дээд танхим Холбооны зөвлөл, хил дээр хамтарсан хяналт тавих тухай Казахстантай хийсэн хэлэлцээрийг баталлаа. Энэ хэлэлцээр таван жилийн хугацаатай бөгөөд дараагийн таван жилд автоматаар сунгагдах юм. Улсын хилээр хүн болон авто хөсөг зорчиход саад тотгор үүсгэхгүйн тулд энэ баримт бичгийг баталсан байна. Орос, Казахтсаны хилийн нийт урт 7500 километр юм.