Сүүлчийн удаа эвслийг өргөжүүлэхэд нэгдсэн орнуудын нутаг дэвсгэр дээр цэргийн хүч бөөгнөрүүлэх ажлаасаа татгалзахыг Орос улс, НАТО-д уриаллаа. Түр байрлах цэргүүд, давшилтын зорилгоор ашиглах хэмжээнд байх ёсгүй гэж ГХЯ-ны тэргүүний орлогч Сергей Рябков “Коммерсант” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Энэ талаарх зохих хэлэлцээрийн төслийг Москва, НАТО-гийн удирдлагад өнгөрсөн жилийн 12-р сард өгсөн билээ. Зүүн зүг рүү цэргийн хүч чадлыг чиглүүлж байгаагаа НАТО, шинэ гишүүдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах гэсэн үгээр хаацайлж байна.