Барууны орнуудын тусгай албаныхан хойд Кавказын  байдлыг ганхуулахыг оролдож байна гэж тус бүс нутаг дахь Оросын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Александр Хлопонин үзэж байна. Тэрээр орон нутгийн телевизийн нэгэн сувгаар ярихдаа, Сочид болох 2014 оны Олимпын наадмын өмнө барууны тусгай албаныхны хувьд кавказын сэдэв цаг үеийн шинжтэй болж, үндэстэн, угсаатан хоорондын сөргөлдөөнийг дэвэргэж эхэллээ гэж тэмдэглэлээ. Хойд Кавказд амьдарч байгаа оросуудад виз олгохгүй талаарх Гүржийн төр засгийн шийдвэрийг тэрээр, тус улсын ерөнхийлөгч Михиал Саакашвилигийн “улс төрийн алиалал” “хямд нөхөрсөг шог” гэж нэрэллээ.