ХАБГБ, ШХАБ болон бүс нутгийн бусад байгууллагуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх нь НҮБ-ийн хувьд ирээдүйтэй гэж Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үзэж байна. “Российская газета” сонинд сайд ярилцлага өгөхдөө, энэ байгууллагууд алан хядах ажиллагаа, мансууруулах бодисны наймаа, зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэхэд мэдэгдхүйц хувь нэмэр оруулж байна гэж хэлжээ. Энэ байгууллагуудтай хамтран ажиллах тунхаглалд дөнгөж энэ жил гарын үсэг зурсан гэдгийг тэр санууллаа. Эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор НҮБ бусад олон улсын байгууллагуудын нэгэн адил байнгын шинэчлэл хийж байх ёстой гэж Лавров үзэж байна. АЗ-ийг өргөжүүлэх ирээдүйн асуудлаар сайд ярихдаа, НҮБ-ийн гишүүдийн ихэнхийн саналыг дэмжихэд бэлэн байна гэлээ.