Орос улс, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын нэгдэлд элсэнэ. Ханойд 10-р сарын 30-нд  болох Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын ээлжит хуралдаанд оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров оролцох бөгөөд энэ үер элсэлтийн асуудлыг тавина гэж оросын ГХЯ мэдээллээ. Орос улс, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын нэгдэлд элссэнээрээ АНД-н бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, тогтвортой байдал, энх тайвныг бэхжүүлэхэд хамтран ажиллах боломжтой болно. ЗАДХУН-ийг 2005 оны 12-р сард үүсгэн байгуулсан юм. Энэ нэгдэлд АСЕАН-ны гишүүн орнууд мөн Австрали, Энэтхэг, Хятад, Шинэ Зеланд, БН Солонгос улс, Япон улсууд багтдаг юм. ЗАДХУН-ийн энэ удаагийн хуралдаанаар АНУ-ыг элсүүлж авна.