“Турка” дахь “Байкальская гавань” жуулчлал, амралт сувилалын, эдийн засгийн онцгой бүсийн дэд бүтцийн барилга байгууламжийн эхний ээлжийг Буриадад өнөөдөр барьж дууслаа. Энд 25 километр урт инженерийн болон цахилгааны шугам, дэд станц, эргийн ба газрын талбайн босоо төлөвлөлт зэрэг долоон объект багтаж байна. Барилгын ерөнхий гүйцэтгэгч “Запсибгазпром” компани, Буриадын “Эдийн засгийн онцгой бүс” ХК-ийн салбар захиалагч байгууллагад хүлээлгэн өглөө. Барилгын энэ шатыг барьж дууссан явдал “Турка” газарт ирээдүйн хөрөнгө оруулагчдыг үндсэн дэд бүтэцийн элементүүдээр бүрэн хангах боломжтой болгож байгаа юм. Эхний ээлжийн барилгын ажилд улсын хөрөнгө оруулалт 430 сая рублиэс давсан байна. Энд нийтдээ 1,3 тэрбум рублийн хөрөнгө олруулалт шаардлагатай юм.