Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев Астарханьд Армен, Азербайджан улсуудын төрийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзаж байна. Серж Саргсян, Ильхам Алиев нартай тууний хийж байгаа өнөөдрийн хэлэлцээр Уулын Карабахын зохицуулалтын асуудалд зориулагдсан байна. 1988 оны 2-р сард ТУХН-ийн улсуудын орон зайд нилээд хор уршигтай будилаан болсон нь энэ байлаа. Азербайджан улсын бүрэлдхүүнд байсан Уулын Карабахын өөртөө засах энэ муж эхлээд Армен улсад нэгдэж байгаагаа зарлаад, улмаар тусгаар тогтнолоо зарласан билээ. Энэ байдлаас болж 1990-д оны дунд үед энэ бус нутагт шууд зэвсэгт мөргөлдөөн гарсан билээ. Хоёр тал 25 мянган хүнээ алдсан билээ. Энэ мөргөлдөөнийг зохицуулах ундсэн зуучлагчдын нэг нь Орос улс юм. Москвагийн санаачлагаар 12 орон багтсан Минскийн бүлэг байгуулсан бөгөөд энэ бүлгийн ивээл дор хэлэлцээр явуулдаг билээ.