Оросын эдийн засаг  энэ зун өсөлт нь түр зогссон байснаа 9-р сард дахин өрнүүн хөгжиж эхэллээ. Оросын эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллинагийн хэлснээр хөрөнгө оруулалтын эрэлт намрын идэвхжлийн гол хүчин зүйл болсон. ОХУ-ын засгийн газрын тэргүүлэгчдийн  хуралдаанаар оросын эдийн засаг хувийн ба аж үйлдвэрийн салбарт эрчимтэй хөгжиж  эхлэснийг хэлэлцлээ. 2010 оны 8-9-р сард хөрөнгө оруулалт  өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бараг 10 хувиар өслээ. Барилгын цогцолбор, аж үйлдвэрийн үйл ажиллагаа идэвхжив. Энэ оны эхний ёсөн сард  аж үйлдвэрийн өсөлт  9 хувьд дөхөв. Эльвира Набиуллинагийн дурьдсэн статистикийн тоо баримтуудаас харахад  боловсруулах аж үйлдвэр тухайлбал хүнс, төмөрлөг, нефтийн бүтээгдэхүүн, цаас, тээврийн хэрэгсэл зэрэг салбар  хурдацтай хөгжиж байна. Эдгээр салбар  эдийн засгийн өсөлтийн нэг ёсны хөдөлгүүр болсон. Засгийн газрын хуралдаанаар  ажилгүйдлийг намжаах асуудлыг авч үзэв. 9-р сарын дүнгээр ажилгүйдэл 6,6 хувь болжээ. Харин өнгөрсөн онд мөн үзүүлэлт 8,5 хувьд хүрсэнийг ерөнхий сайд Владимир Путин тэмдэглэлээ. Эдийн засгийн хөгжлийн яамны илтгэлээс харахад  3 дахь улирал оросын эдийн засгийн хувьд амаргүй болжээ. Гэсэн ч тоо хэмжээ биш хандлага чухал гэж сайд Набиуллина ярихад: «Энэ оны 3 дахь улиралд ДНБ 2 дугаар улиралтай харьцуулахад багасав. Харин өсөлтийн шинэ шинэ хүчин зүй бий болсныг 9-р сар харуулав. Нефтийн үнэ эрс нэмэгдсэнтэй холбоотой  экспортын хүчин зүйл бараг шавхагдаж дууслаа. Хүрүнгү оруулалт, аж үйлдвэрийн өсөлт зэрэг  дотоодын хүчин зүйлийн ачаар эдийн засаг 8-9-р сард эрчимтэй хөгжив. Эдгээр хандлага бэхжиж, өсөлт нэлээд тэнцвэртэй болно гэдэгт найдаж байна. Банкуудаас хүн ам, үйлдвэрүүдэд олгох зээл нэмэгдэх нь өсөлтэд нөлөөлэх ёстой гэв. Засгийн газраас санаачилсан хэд хэдэн хуулийн төсөл  оросын эдийн засгийг дэмжин бэхжүүлж нэмэгдүүлэхэд чиглэгдсэн. Владимир Путин татварын хуульд оруулах өөрчлөлтийн тухай энгэж хэсэн юм: «Татварын өөрчлөлт нь компани, үйлдвэрүүдийг урамшуулах, үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дээд зэргийн технологиор бүтээгдэхүүн гаргах дохиог эдийн засгийн этгээдүүдэд өгч байна. Энэ зорилгоор эрчим хүчний үр ашигтай  шинэ тоног төхөөрөмжийг  эд хөгшилын татвараас чөлөөлж, оросын үйлвэрүүдийн хувьцаанд  оруулах үрт хугацааны хөрөнгө оруулалтын  ашгийн татварыг  тэглэх юм. Бидний саналыг дэмжихийг Улсын думын гишүүдээс хүсч байна» гэв. Энэ хөнгөлөлт эрсдлийн бизнесийг оролцуулан оросын бизнесийн  хөгжилд нэмэлт хөрөнгө  оруулах, шинэ зүйлийг бүтээхэд нь илүү дөхөм үзүүлнэ. Мөн «шинэ үйлсийн» үеийг даван туулахад оросын  олон үйлдвэр хөрөнгө оруулагчдын өмнө  илүү итгэлтэй харагдах болно. Оросын эдийн засгийн цашдын хөгжил тэднээс л шалтгаална. Шинэчлэлд чиглүүлэх бүх хөрөнгө оруулалтын 80 хувь нь хувийнх байх ёстой гэж сангийн сайд Алексей Кудрин үзэж байна. Орост ирж ажиллахыг гадаадын үйлдвэрүүдэд уриалж бүй ерөнхий сайд түүний саналыг бүрэн дэмжиж байна.