Индонезд 6,1 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. АНУ-ын геологын алба энэ тухай мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн төв нь Суматра арлын Паданга хотоос 225 километрт, Малайз болон Куала-Лумпурааас баруун ургаш 695 километрт, Жакартаас баруун хойш 795 километрт оршиж байна гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Даваа гаригын орой Энэтхэгийн далайн энэ хэсэгт бас 7,5 баллын газар хөдлөлт болсон байна. Энэтхэгийн далайн сав газрын улсуудыг цунами болно гэж анхааруулсан байна. Газар хөдлөлтөөс үүссэн далайн давалгааны өндөр 60 см болсон байна. Байгалын гамшгийн талаарх мэдээ одоохондоо ирээгүй байна.