Жингүйдэл нь хүний биед зохисгүй  нөлөөлөх механизмыг танин мэдэхэд ойртлоо гэж австралийн эрдэмтэд батлжээ. Цаашид судалгаа нь ажилгүйдлийн уршигтай тэмцэх боломж  хүмүүст олгох юм. Тэгээд  сансрын уудмыг төвөггүй  эзэмшиж бүр хүүхэд сансарт төрүүлнэ гэдэгт австралийн эрдэмтэд найдаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй юм бол цаашид сансрыг эзэмших нь аюултай. Эрдэмтэд  хүний үр хөврөлийн гол  эсийг  тусгай хурилдурын татах хүч бараг байхгүй нөхцөлд 28 өдөр байлгаад тийм дүгнэлт хийсэн байна. Ямар учраас чухам 28 өдөр байлгасан бэ гэвэл дэлхийн шим мандалын олонхи үйл явцыг зохицуулаж бүй Сарны сар төчнөөн үргэлжлэдэг. Ямар учраас гол  эсийг сонгож авсан бэ гэвэл тэр хүний организмын өөр ямар ч эс болж хувирна.      Хяналтын дээжтэй харьцуулвал  хурилдуурд хийсэн эсийн химийн бүтэц  их өөрчлөгдсэн байна. Ясны эсэд нөлөөлөх илүү их хэмжээний уураг бий болж, хүний биеийн генийн бүтцийг хамгаалах антиоксиданд багасав. Бичил татах хүч  дархлалтай холбоотой бусад бодисын хэмжээ болон эс хуваагдах чадвар, кальцийн хэр хэмжээнд  нөлөөлөв. Эд бүхэн яс хэврэг болох, булчин  ер нь дархлалын систем сулрах түүнчлэн цусны даралт, зүрхний цохилт тотворгүй болох  зэрэг жингүйдлийн зохисгүй  уршгийн  шалтгаан болж байна. Тэгвэл  жингүйдлийн эсрэг химийн арга барилыг боловсруулвал  сансрын нисэгч нислэгийнхээ өмнө эм уувал болно гэж  үү? Үгүй тийм бишээ гэж Оросын ШУА-ийн анагаах ухаан-биологийн  судлалын хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч  Людмила Буравкова  ярих тай: «Ямар нэг хүн удаан хэвтсэн бол түүнд юуны түрүүнд ямар арга ажиллагааг зөвлөж байна вэ? Илбэхуй, гимнастикийг зөвлдөг. Сансрын нисэгчийн талаар ч тийм байна. Тэд сэргийлэх дасгал хийнэ. Ясны эс дэх үйл явцад тэр даруй нөлөөлөх  ямар нэг бэлдмэл зохиохыг ШУ-нд хамаагүй хүмүүс  мөрөөдөнө. Бичил татах хүчний  зохисгүй нөлөөг тэр даруй арилгах шидит эм  байж болохгүй гэж эрдэмтэд үзэж байна гэв. Молекулын хэмжээнд  туслах хэрэгсэл хожим бүтээж болзошгүй. Гэвч биеийн ачааллыг хэн ч арилгаж чадахгүй бололтой гэж Людмила Буравкова тайлбарлан хэллээ. Яс хэврэг болох болон   биеийн бусад өөрчлөлтийн эсрэг сэргийлэх системгүйгээр  жингүйдлийн нөлөөний молекулын механизмыг мэдсэн ч сансарт суурьшиж үл болно. Сансрын удаан бүх нислэгийн үед сэргийлэх системийг хэрэглэж байна. Бичил татах хүчний нөхцөлд гол эсийн судлалын тухайд гэвэл  Москвад тийм судалгаа аль хэдийнэ хийж эхлэсэн гэж шинжээч энгэж  тайлбарлаж байна: «Хөгжлийн янз бүрийн үе шатанд үр хөрвөлийн гол  эстэй холбоотой туршилт хийж байна. Хулгана дээр тийм туршилт хийж байна. Хүний эсийн талаар тийм туршилт хийх нь нэлээд хүнд юм. Сансарт ямар ч туршилт хийхэд хэцүү. Сансарт гаргаж, тэнд туршиж, буцаах хэрэгтэй» гэж тэр хэлэв.  Сансарт хүний үр хөвөрөл яаж хөгжиж бүрдэх нь эрдэмтдэд сонирхолтой. Харин  тийм туршилтыг бүх улсад хоригложээ. Гэвч хулгана, үхэр хулгана дээр хийжээ. Төрсөн амьтан  эрүүл  мэнд байсан ч дэлхийд төрснөөс  биейн хөгжил нь хоцорч, хамгаалал муутай байв.