НҮБ-ийн мансууруулах бодис болон үүнээс үүдсэн гэмт хэрэгтэй тэмцэх удирдах газар Афганистаны мансууруулах бодисны үйлдвэрлэлтэй тэмцэх шинэ стратеги боловсруулж байна. Энэ ажил нь намуу цэцгийн тариалангийн талбайг устгаж бусад хөдөө аж ахуйн ургамлыг тариалахад тариачдад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ гэж удирдах газрын шинэ тэргүүн ярилаа. Ингэхдээ героиныг гаргаж авахад шаардлагатай бусад бодисуудын нийлүүлэлтийг зогсоох  нэмэлт арга хэмжээ авах асуудлыг авч үзэж байна. Орос, Афганы шинжээчид энэ стратегийн эх бичигт юу тусгахыг зорьж байна вэ?       Энэ арга хэмжээ хир үр дүнтэй  болох вэ? Орос, Афганы парламентын олон улсын асуудал хариуцсан хороодын дарга  Семён Багдасаров, Саид Гилани нарт энэ асуултыг бид тавьсан юм. Орос улс эхний ээлжинд мансууруулах бодисны сувгийг хаах тэмцэлд гол анхаарал хандуулна гэж оросын парламентч хэллээ. Энэ тал дээр нилээн жинтэй шалтгаан байна гэж тэр үзэж байна: АНУ урьдын адил намуу цэцгийн талбайг устгахаас татгалзаж, ингэвэл бүх тариачид талибуудын талд орно гэж үзсээр байна. НАТО болон америкчуудад тариачид төвийг сахисан байдлаар хандаж байвал тэд юу тариалж байх нь огт хамаагүй гэсэн Обамагийн стратегийн бүрэлдүүн хэсэг нь энэ юм. Мансууруулах бодисоос болж хэдэн мянган хүн амь насаа алдаж байгаа нь тэдэнд огт хамаагүй хэрэг. АНУ зөвхөн мансууруулах бодисны лаброторийг л устгах ёстой гэнэ. Мэдээж хэрэг огт юу ч хийхгүй байснаас энэ нь арай дээр юм. Гэхдээ энэ нь Орос улсын хувьд хангалттай биш юм гэж тэр ярилаа. Ийм учраас Орос улс АНУ-ын тусламжгүйгээр, афганы мансууруулах бодисны эсрэг үр ашигтай тэмцлээ бие даан явуулах ёстой. Өнөөдөр Орос улсад, Афганистантай нийтлэг хил байхгүй. Энэ улстай түүний хөрш Таджикстан, Узбекстан, Түркмэн улсууд хиллэж байгаа бөгөөд тэд дамжуулагчид болж байгаа юм. Таджикстанд Орос улсын 7000 цэргийн албан хаагч байгаа бөгөөд тэднийг Таджикийн Бадахшанд ажиллуулж болно. Афганы Бадахшанд олон тооны мансууруулах бодисны лаборатор ажилладаг ба энэ нутаг дамжин өнгөрүүлэх боомт болж байна. Яг энд ISAF-ийн германы хэсэг байрлаж байна. Таджик-афганы хилийн Бадахшан нутгийн мансууруулах бодисын сувгийг хаах Орос, НАТО-гийн хамтын ажиллагааг энд яагаад зохион байгуулж болохгүй байна вэ? АНУ болон афганы тал дуугүй л байсаар байна. Афганы түшмэдийн дунд ч мансууруулах бодисны баронууд байгаа гэж АНУ үзэж байгаа боловч тэднийг оролдохгүй байна. Ийм учраас НҮБ-ийн шинэ стратегийг боловсруулахдаа үүнийг тооцож үзэх хэрэгтэй. Мансууруулах бодисны баронуудаас эхлэх хэрэгтэй гэж Саид Гилани үзэж байна. Удирдлагын шинэ захирал тооцож үзэх ёстой өөр ч зүйлүүд байна: Удирлагын шинэ захирал Афганистанд хүрэлцэн ирж манай шинжээчидтэй уулзаж, намуу цэцэг хэн тариалж байгаа, хэн үүнийг хамгаалж байгаа, хар тамхины түүхий эд хаанаас ирж байгаа зэрэг асуудлаар харилцан ярилцах хэрэгтэй. Энд гурван чиглэл байна, хамгийн сайн чанартай нь Европт, арай муу чанартай нь Хятад, Энэтхэг улсуудад тус тус чиглэгдэж байна. Тэгэхлээр Европоос л эхлэх хэрэгтэй. Афганистаны хувьд бол урьд нь ч мансууруулах бодис үйлдвэрлэж л байсан, энэ шинэ салбар биш. Тэгэхдээ түүнийг эм үйлдвэрлэдэг компаниуд худалдаж авч байсан. Афганы тариачдад зориулсан тэр урьдын хэмжээг одоо яагаад сэргээж болохгүй гэж. Ингэвэл тариачдад туслаж, олон улсын эмийн үйлдвэрүүдэд ашигтай болох юм биш үү? Гүргэм-ийн\шафран алим\ хувьд, энэ нь үнэхээр үнэтэй ургамал учраас намуу цэцгийг орлож тариачдад орлого оруулж чадна. Үүний тулд нарийн технолог боловсруулж, афганы гүргэмийг худалдаж авах зах зээлийг олох хэрэгтэй. Одоо зарим нэг зах дээр афганы гүргэмийг зарж байгаа боловч ираных гэж худалдаалж байна. Афганы гүргэмийг иранчууд худалдаж аваад энэ зах зээлийг дүүргэж байна. Иранчууд ашиг олоод афганы тариачид бараг л хоосон хоцорч байна шүү дээ. Юуны өмнө манай мансууруулах бодисны баронуудын асуудлыг шийдэх хэрэгтэй. Баронуудын асуудлыг шийдээгүй байсан цагт асуудлыг бүхэлд нь хэзээч шийдэж чадахгүй. Афганы мансууруулах бодисны асуудлыг шийдэх НҮБ-ийн шинэ стратегийн талаарх орос, афган улсуудын парламентийн гишүүдийн саналыг та бүхэн сонслоо.