Хятад улс 2050 он гэхэд, бүх хүчин чадлаараа АНУ-ын дараа дэлхийн хоёр дахь гүрэн улс болно. Хятадын нийгмийн ухааны академийн илтгэлд ийм дүгнэлт хийсэн байна. БНХАУ 2020 он гэхэд дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай таван гүрний тоонд орно гэж хятадын эрдэмтэд үзэж байна. Эдийн засгийн үзүүлэлтээрээ Хятад улс 1992 оноос хойш эхний тавд яваа бөгөөд энэ оны эхний хагас жилийн байдлаар 2-р байрт орсон байна.