Оросын гимнастикч Алия Мустафина дэлхийн спортын гимнастикийн шинэ од боллоо. Голландын Роттердамд болсон  дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд 16 настай бүсгүй  олон төрөлт өрсөлдөөнд тэргүүн байр итгэлтэй эзлэв. Түүнчлэн Оросын шигшээ баг сүүлийн 20 жилд анх удаа багийн дүнгээр  1-р байр эзлэжээ. Түүнээс гадна Алия  бусад төрлөөр бас гурван мөнгөн медаль хүртлээ. Москвагийн  дунд сургуулийн сурагч  дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд гялалзсан амжилт гаргасан нь  оросын дасгалжуулагчид,  хөгжөөн дэмжигчдийг гайхуулсангүй. Үнэн чанартаа Алия  шигшээ багийг  бүр бүтэн хагас жилийн турш тэргүүлж байна. Тэр 2009 оноос хойш  бүх урьдчилан сонгох тэмцээнд түрүүлжээ. Харин  олон улсын тэмцээд оролцох шигшээ  багийн бүрэлдэхүүнд дөнгөж энэ онд орсон. Учир нь Олон улсын гимнастикийн холбооны дүрмээр  16 нас хүрээгүй хүмүүс  насанд хүрэгсдийн  тэмцээнд оролцохыг хоригложээ. Харин Алия энэ онд л 16 нас хүрэв. Насанд хүрэгсэдийн тэмцээнд анх удаа Британид энэ хавар Европын аврага шалгаруулах тэмцээнд  оролцож багийн дүнгээр алт, дамнуурга, савлуураар  мөөнгөн медаль тус тус  хүртлээ. Роттердамд медалийн чанарч, тоо нь ч нэмэгдэв. Алиягийн ачаар оросын шигшээ баг  олон төрөлтөөр алтан медальтэй болсон. Светлана Хоркина америкийн Анахаймд түрүүлснээс хойш, бүр долоон жил өнгөрсний дара манай хан тийм амжилт гаргалаа.     Алия гялалзсан амжилтай болоо. Багийн дүнгээр алтан медаль авсан бусад охид ч, нэр төртэй өрсөлдөв. Ийм бүрэлдэхүүнтэй шигшээ баг Лондонд 2012 оны Олимпийн алтан медаль горилох бүрэн боломжтой гэж, спортын гимнастикийн олимпийн олон удаагийн аврага Лариса Латынина үзэж байна. Тэрбээр хэлэхдээ : «Тэд нэр төртэй өрсөлдөх боломжтой. Хамгийн гол нь эрүүл мэндийг  бодох хэрэгтэй. Зарим бүсгүй гэмтэлтэйг байгааг  ажигласан. Түүнээ эмчлүүлэх хэрэгтэй. Мэдээжээр бүгд урагшаа ахиж байна. Иймээс бид ч гэсэн алмайран суух ёсгүй. Эрүүл организм л урагш ахиж мэднэ. Олимпийн тухайд гэвэл  таамаглах дургүй, манай  гимнастикчид  алтан медалийн төлөө өрсөлдөх бүрэн боломжтойг хэлмээр байна» гэж Лариса Латынина хэлэв. Шүүгчид Алия Мустафина, Татьяна Набиева нарын үсрэлтийн түвшинг доошлуулж алдаа гаргаагүй байсан бол оросын эмэгтэй шигшээ баг илүү олон медальтай байх байлаа. Оросын талын эсэргүүцлийн бичгийг  хэрэгсэхгүй болгов. Бичиг оройтож авсан гэж Олон улсын гимнастикийн холбооны давж заалдах шүүх тайлбарлажээ. Гэвч маргаан үргэлжилж байна. Оросын талаас  эсэргүүцлийн бичиг  олон улсын гимнастикийн холбоонд ахин явуулна. Роттердамд болсон  дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд  оросын эмэгтэй гимнастикчид их амжилттай байсан бол  эрэгтэйчүүд  тулгуурт харайлтаар ганц мөнгөн медаль хүртсэн байна. Үе үеийнхэн солигдсон явдал  үүнд нөлөөлсөн хэмээн үзэж байна. Гэвч Лондоны Олимпид эрэгтэйчүүдийн  хүчтэй шигшээ багийг хоёр жилийн дотор  бүрэлдүүлэн бэлтгэх эсэх нь тодорхой биш байна.