Далай тэнгисийн байрлалтай “Булава” тив алагсагч оросын пуужингийн туршилт 10-р сарын 29-нд болно. 13 дахь туршилтын үр дүнд нислэг, зохион бүтээх сорилт хийсэн шинжилгээ судалгааны комисс нааштай үнэлэлт өгсөн тул 14 дэх туршилт хийх хугацааг товлосон байна гэж мягмар гаригт РИА новости агентлаг уламжиллаа. Пуужин туршилтын бүх шатанд штатын горимоор ажиллсан байна. Энэ 14 дахь туршилтаас гадна он дуустал дахиад нэг туршилт хийхээр төлөвлөж байна. “Булава” нь усанд шумбагч онгоцонд байрлуулах ёстой шинэхэн үеийн хатуу түлшт тив алагсагч пуужин билээ. Энэ пуужин ирээдүйд тэнгисийн цэргийн стартегийн цөмийн хүчний үндэс суурь болох юм.