Хойд Солонгосын төрийн тэргүүн Ким Чен Ир өөрийн бага хүү Ким Чен Унын хамт армийн анги нэгтгэлийн нэгэн штабт очсон байна. Түүний бага хүү саяхан болсон намын бага хурлаас Солонгосын хөдөлмөрийн намын ТХ-ны цэргийн зөвлөлийн орлогч даргаар томилогдсон юм. Түүнийг хойд солонгосын тэргүүний залгамлагч гэж үзэж байгаа юм. Ким Чен Ир, хүү Ким Чен Унын хамт олон нийтийн өмнө үзэгдэх болсон нь хойд Солонгосын төр засгийг эцгээс хүүд шилжүүлэх цаг нь болсоныг харуулж байна гэж орон нутгийн ажиглагчид санал нэгтэй үзэж байна.