Улам өсөн нэмэгдэж байгаа хятадын цэргийн хүчийг сөрөн зогсох чадвар бүхий тэнгисийн цэргийн супер баазыг АНУ, Номхон далайн Гуам арал дээр барьж байна. Сүүлийн 10 жил тэнгисийн цэргийн дэд бүтэцийн хөгжилд гарсан хамгийн том төсөл болно гэж британын “Дейли телеграф” сонин өнөөдөр мэдээллээ. Энэ бүтээн байгуулалт тус арлын эко систем болон аялал жуулчлалд хортойгоор нөлөөлнө гэж Гуам арлын оршин суугчид үзэж байна. Японы Окинава арлаас шилжүүлэх 19 мянган тэнгисийн явган цэргүүд энэ баазд байрлах юм байна.