Сочид 2014 онд болох олимпын наадамын хөтөлбөрт 10 шинэ спортын төрөл оруулахыг ОУОХ-ны гүйцэтгэх хороо “нааштай үнэлэж” байна. ОУОХ-ны гүйцэтгэх хороо даваа гаригт мексикийн Акапулько хотод болсон хуралдааны дараа энэ тухай мэдэгдсэн байна. Энэ талаар төгсгөлийн шийдвэр гаргах эрхийг ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Роггед олголлоо гэж гүйцэтгэх хороо мэдэгдлээ. Орос улс шинэ хөтөлбөрт хос уран гулгалтын багын тэмцээн, биатлоны холимог буухиа зэрэг төрлүүдийг оруулах сонирхолтой байна гэж Орос улсын олимпын хорооны тэргүүн Александр Жуков мэдэгдлээ. “Энэ 2 төрөл бол манай тэргүүлэх төрлууд юм” гэж тэр нэмж хэллээ.