Москвад өнөөдөр нээгдэж байгаа Олон улсын “Интерполитех” үзэсгэлэнд аюулгүй байдлын хангах хэрэгсэл болон зэвсэглэл, тусгай зориулалтын техник үйлдвэрлэдэг оросын болон гадаадын 300 гаруй компани оролцож байна. “ Энэ удаагийг үзэсгэлэнд анх удаа тусгай зориулалтын овор ихтэй теникийг үзүүлнэ. Энэ үзэсгэлэнг 15 мянган хүн узнэ гэж тооцсон байна. Оролцогчид болон зочдын дунд 18 орны үйлдвэрлэгч компанийн төлөөлөгчид, аюулгүй байдлын хэрэгсэл хэрэглэгчид байна” гэж зохион байгуулагчдын мэдээлснийг “Интерфакс” уламжиллаа. “Интерполитех” үзэсгэлэн энэ жил 14 дэх удаагаа явагдаж байна. Энэ үзэсгэлэнг Орос улсын ДХЯ, Цэрэг техникийн хамтын ажиллагааны холбооны алба, Улсын аюулгүй байдлын албаны Хилийн цэргийн алба зэрэг байгууллагууд зохион байгуулж байна.