Дубровка дахь Театрийн төвд болсон алан хядах ажиллагаанд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг Москвад хүндэтгэж байна. 2002 оны 10-р сарын 23-ны үдэш, “Норд-Ост” хөгжимт жүжиг үзэхээр театрийн төвд цугларсан 900 узэгчдийг, 40 алан хядагчид барьцаалсан билээ. 10-р сарын 26-ны өглөөгүүр тусгай ажиллагаа эхлэж барьцаалагдсан хүмүүсийн ихэнхийг суллалсан юм. Хэрвээ төвийг дайрах ямар нэгэн шинж тэмдэг илрэх юм бол дэлбэлэх ёстой байсан алан хядагчдийн уйл ажиллагааг таслан зогсоосон тусгай бодис хэрэглэжээ. Энэ эмгэнэлт явдлаас болж барьцаалагдсан 130 хүн амь насаа алдсан юм. Амь насаа алдсан хүмүүсийн нэрсийг бичсэн дурсгалын самбар байрлуулсан Театрийн төвийн өмнөх талбай дээр дурсгалын ажиллагаа болж байна.