Хүмүүс шар шувуу шиг, болжмор шиг гэж хуваагддагийг бүгдээрээ мэднэ. Биологын ритм (хэмлэл) хүний сэтгэл санаа, карьерт шууд нөлөөлдөг гэдгийг эрдлэмтэд саяхан илэрүүлсэн байна. Энэ талаар тусгай судалгаа явуулсан европын нийгэм судлаачид энэ хэмлэлийг тооцож байхгүй бол том алдаа гаргаж мэднэ гэж үзэж байна. Бидний бие махбодь янз бүрийн хэмлэлээр нэвт шингэсэн байна. Хүний амьдралын бүх үйл хөдлөл, амин чухал хөдөлгөөнүүд хэмлэлтэй ( ритмтэй). Энэ бүхэн хүний эд эсээс эхлээд бүх бие махбодийн түвшинд мэдрэгдэж байдаг. Био ритм буюу хэмлэл хүний зан аашанд ихээхэн нөлөөлдөг гэж Оросын ШУА-ийн Эмнэлэг биологын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, биологын ухааны доктор Светлана Степанова ярьж байна: Ямар ч хүнд сайн ба муу өдөр гэж байдаг гэж үздэг. Энэ бол бас л хүний бие организмын үйл ажиллагааны хэмлэлийн илрэл юм. Биологын хэмлэлийн үргэлжлэх хугацаа нь хэдэн секундээс эхлээд олон жил хүртэл үргэлжилдэг байна. Тэгэхлээр муу өдрүүдэд нь хүний сэтгэл санаа муу байдаг, сайн өдрүүдэд нь сэтгэл өндөр сайхан байдаг нь ч ойлгомжтой гэлээ. Биологын мөчлөгийг мэдэж байх нь био хэмлэлийн эсрэг үе болон аюултай өдрүүдээ мэдэж байхад туслана. Хүний биеийн байдал сайн муу байхыг эзэндээ мэдээлж байдаг хармааны компьютерийг Япон улсад бүтээсэн байна. Орос улсад био хэмлэлийн онолыг зарим нэг авто баазад жолооч нарын ажлын хувиарийг гаргахдаа сайн муу өдрий нь тооцож гаргадаг байна. Үүний үр дүнд замын осол гарах нь багассан байна. Жишээ нь, европын мэргэжилтнүүд судалгаа явуулсны үр дүнд цалингаа нэмүүлэх юм уу, албан тушаалаа ахиулах талаар даргадаа өдрийн нэг цагт хэлсэн нь дээр гэж тогтоосон байна. Энэ үнэхээр зөв санаа байж болох юм тэгэхдээ зөвхөн био хэмлэлд байгаа биш байж болох юм Хүний сэтгэл санаа хоногийн турш өөрчлөгдөж байдаг юм. Жишээ нь хүн шар шувуу, болжмор, тагтаанд хуваагддаг гэж бүгдээрээ сонссон байх, учир нь хүн шөнийн, өглөөний, завсарын гэсэн мөчлөгт хуваагддаг. Хэрвээ таны дарга тагтаа маягын мөчлөгтэй хүн байвал цалингаа нэмүүлэх талаар өдөр гуйсан нь дээр. Тэгэхдээ миний бодлоор дарга чинь хэзээ үдийн хоолоо иддэгээс ихээхэн шалтгаалах байх. Даргаасаа ямар нэгэн юм гуйя гэж бодож байвал түүнийг өлссөн биш цатгалан байхад нь гуйсан дээр байх гэж би бодож байна.Хүүхдийн алдартай үлгэрийн баатар Винни Пух өглөөнөөс л гэдэс цатгалан, хөгжилтэй байхыг хүсдэг байсан. Тийм учраас л  тэр өөрийн хөрш Туулайндаа өглөөгүүр зочилдог, энэ үе бол найз нөхөдтэйгээ баярын ширээнд найрлах хамгийн тохиромжтой үе гэж ховдог гайхалд санагдсан байхаа. Винни хэр ухаалаг хандсаныг хронобиологын салбарын мэргэжилтнүүд л хэлж чадах байх. Энэ шинжлэх ухаан бол амьд системийн биологын үзэгдлийн мөчлөгийг судалдаг юм. Хүний бие организмд нэвтрэн орсон 150 янзын физиологын болон био химийн процессууд хэмлэлээр байнга өөрчлөгдөж байдаг гэдгийг энэ шинжлэх ухаан батлажээ. Хоногийн, долоо хоногийн, сарын, бүр хагас цагын хэмлэл гэж байдаг байна. Хоногийн аль мөчид өдөр, шөнө, унтаж байгаа, сэрүүн байгаа зэргээс хамаарч цусны үзүүлэлтүүд, ходоодны шүүс, бодисын солилцоо болон зүрх судасны, оюун ухааны үйл ажиллагаа өөрчлөгдөж байдаг байна. Био хэмлэлийн мөчлөг бүхнийг тархи удирддаг бөгөөд энэ л мөчлөгөөс хүний сэтгэл санааны болон биеийн байдал нь хамаардаг байна. Энэ байгалаас заяасан «амьдралын зурмагыг» тооцож үзэж сурснаар хүн, хувийн амьдралдаа болон мэргэжлийн карьер дээрээ том амжилт гаргаж чадах болно.