75 жилийн өмнө  10-р сарын 24-нд хаант Оросын бэлэг тэмдэг болсон хоёр толгойт-бүргэд Москвагийн Кремлийн Спасскийн цамхагийн орой дээрээс шинэ Зөвлөлт Оросын  бэлэг тэмдэг таван хошуугаар солигдон таягдуулсан юм. Энэ бол дөнгөж эхлэл нь байж. Дараа нь кремлийн бүх цамхагийн бүргэдийг авч хаян, оронд нь таван хошууг залав. ХХ зууны турш улаан таван хошуу нь ЗСБНХУ-ын төрийн үндсэн бэлэг тэмдэгийг илэрхийлж байв. Гэтэл шинэ цаг үе ирж Орос улсад урьдны хоёр толгойт-бүргэд буцаж ирэв.  Харин зөвлөлтийн улаан таван хошуу одоо мөн Москвагийн Кремлийн цамхагт- ерөнхийлөгчийн ордны оройд заларсан хэвээр.  Спасскийн болон Боровицкийн цамхагийн таван хошуунууд харин бүр өнгөрсөн хавар түмэн шаварын цаанаас  олж сэргээн засварлаж, ил гаргасан өнөөх бурханы хөрөгтэй зэрэгцээд л байж байдаг. Магадгүй Кремльд хуучин түүхэн төрхийг нь буцаах цаг ирсэн ч байж болох. Ийм шаардлагыг   “Возвращение” сангийн гишүүд,  бизнесменүүд, түүхчид   шаардаж байна. Сангийн гол зорилго бол Оросын хотууд, гудамжуудыг түүхэн хүмүүсийн нэрээр нэрлэх, түүхэн уламжлалаа сэргээх, бэлэг тэмдэгийн чанартай зүйлийг ч мөн адил сэргээн мандуулна. Тэр  тусмаа одоогоор Кремлийн цамхагт залраагүй байгаа хоёр толгойт-бүргэд байна. Яагаад вэ гэвэл бид зөвхөн Москвад ч биш, ер нь Орос улсад ленин-сталины үеийн зургаар хийгдсэнийг жаахан өөрчилсөн болоод л тайван өнөөдрийг хүргэлээ шүү дээ. Орос улсад энэ санааг төдийлөн дэмждэггүй. Кремлийн цамхаг дахь улаан таван хошууг бүргэдүүдээр солих асуудалд Москвагийн Кремлийн Музейнүүдийн ерөнхий захирлын орлогч Андрей Баталов үл итгэсэн байдалтай ханддаг. Тэрээр “ингэлээ гэж бодоход Улаан талбай болон Кремлийн орчин тойрон ойлгомжгүй болно биз дээ.  Одоо Василий Блаженовын сүмийн өмнө гэхэд л концерт тоглож, мотоциклын уралдаан болж байхад , нөгөө талд хаант Орос улсыг сүйтгэгч” Лениний мавзолей байгаа шүү дээ “гэж тэр үздэг юм байна. Энэ тухай Москвагийн түүхийг судлаач Александр  Усольцев ямар бодолтой явдгаа “Оросын дуу  хоолойн” сурвалжлагчид ийнхүү ярьжээ Миний бодоход Кремлийн таван хошууг зүгээр л орхих хэрэгтэй. Яагаад гэвэл тэр улаан таван хошуу чинь өнөөдөр Москвагийн төдийгүй Орос орны бэлэг тэмдэг болж чадсан байна шүү дээ. Дэлхийд хоёр толгойт-бүргэдийг биш, харин кремлийн  улаан таван хошуугаар орос орныг хэдийнэ төсөөлөх болсон. Тэгээд ч улаан таван хошуу нь их сайхан, Кремлийн уран барилгад зохицдог, тэгээд ч тэдгээр таван хошууг инженерийн оюу ухааны гайхамшиг гэж зүй ёсоор үздэг.  Бид бол таван хошуу дотор гэрлийн чийдэн асч байгааг хардаггүй ш дээ, бид бол жигд асч буй улаан таван хошууг л олж хардаг. Яагаад ийм байгаа гэвэл тэр дотор тусгай бүдэг гэрэл сарниулагч систем суулгасан учраас. Түүнчлэн цамхагийн орой дээр тэр таван хошуунууд бас эргэлддэг, тэр нь бас л аэродинамикийн аргаар хийгдсэн. Ямар нэгэн хүчтэй салхи  ч юм уу болоход дээвэр нурхад, таван хошуу  үлдэнэ. Александр Усольцев цамхаг дээрх бурхны хөргийг сэргээсэн нь мэдээж кремлийн улаан  таван хошуутай яагаад ч  зохицохгуй гэдэгтэй санал нэг байна. Тэр хэлэхдээ, таван хошууны хувьд ийм ч гэлээ, хоёр толгойт-бүргэд ч мөн сэргээсэн бурхны хөрөг дээр тохирохгуй гэж олон хүн үзэж байгаа тухай ярив. Таван хошуунд бүгд дасчээ, тэдгээр нь Кремлийн салашгүй нэг хэсэг юм.  Сурсан юм яахав. Юу болохыг цаг хугацаа харуулна. Москвагийн залуу иргэд Марксын гудамж, Энгельсын гудамж хаана байдаг вэ гэж асуухад зөвхөн мөрөө л хавчина. Тэгвэл  одоогийн нэрлэгдэж буй гудамж талбайгаа ягштал мэддэг.