Өмнөд Солонгост уулзсан “их хорийн” сангийн яамны сайд нар валютын ханшийг зохиомолоор тогтоох биш эдийн засгийн үзүүлэлт дээр суурилуулах ёстой гэж тохиролцсон билээ. Энэ хэлэлцээр дахиад л өөрийн дээл өөртөө тохиромжтой гэдгийг харууллаа гэж шинжээчид үзэж байна. Уулзалтын төгсгөлийн үр дүнгээр баталсан баримт бичиг хэд хэдэн чухал зүйл ангийг заалаа. Уламжлал ёсоор гаалиар ивээх журамтай тэмцэх шийдвэр гаргасан юм. Төсвийн хомсдолыг багасгах, эдийн засгийг эрэлт хэрэгцээ л  сэргээж чадна гэсэн саналд улс орнууд хүрсэн билээ. Өөр нэг уриалга бол төлбөрийн балансын тэнцвэргүй байдлыг багасгах. Гадаад худалдааны дисбалансд зориулж ДНБ-ний 4%тай тэнцэх хамгаалалт байгуулах саналыг АНУ гаргасан  байна. Одоо Хятад улсад экспортын хэмжээ, импортын хэмжээнээс 5%-иар давж байгаа бөгөөд ирээдүйд 8% болох магадлалтай. Энэ нь хөгжиж байгаа орнуудын валютыг дутуу үнэлсэнтэй холбоотой юм. Үүнээс болж валютын хиймэл үнэгүйжилт явагдана гэсэн үг. Улс орнуудыг ийм алхам хийхээс татгалзахыг сайд нар уриаллаа. Энэ уриа бодитой гэдэгт шинжээчид тийм их итгэхгүй байна. Дөнгөж 9-р сард Япон, Өмнөд Солонгос, Тайвань улсууд ундэсний валютаа сулруулж, өөрийн бараагаа унэд хүргэхийг оролдсон билээ. Энэ бол байх ёстой үзэгдэл гэж ОШУА-ийн олон улсын харилцаа болон дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн шинжээч Дмитрий Смыслов манай радиод өгсөн ярилцлагадаа энэ бол байх ёстой үзэгдэл гэж хэлээд: Хүссэн ч хүсээгүй ч улс орнууд валютын бодлогоо, ундэсний ашиг сонирхолтойгоо уяалдуулахаас өөр аргагүй болж байна. Өрсөлдөөнт нөхцөлд тэд тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Үүнийг валютын дайн гэж нэрлэхэд хэцүү боловч энэ сөргөлдөөн байсан, байх ч болно. Энд эдийн засгийн ерөнхий байдлаас бүх юм шалтгаалах болно. Хямралын нөхцөлд, бусдын хүчээр өөрийн орны байдлыг сайжруулах гэсэн оролдлого зайлшгүй гарах болно. Санал болгоод байгаа энэ арга хэмжээнүүдийг харахад нэг зүйл анги нь нөгөөгөө үгүйсгэж байна. Жишээ нь, ажил олгох болон эрэлт хэрэгцээний төсвийн зохицуулалт нь төсвийн хомсдолыг багасгахад аюултай болж байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт дээр АНУ, Хятад улсыг юаниа 20%-иар бэхжүүлэхийг шаардахаа мартсангүй. Энэ арга хэмжээ нь Хятад болон бусад улсуудтай хийж байгаа худалдаанд гарч байгаа дисбалансаас зайлсхийхэд тус болно. Иймэрхүү норм тогтоох нь валютын арга мэх гэж Бээжин мэдэгджээ. Өмнөд Солногос улсад баталсан шийдвэрүүд удааширсан уйл ажиллагааг харуулж байна. АНУ-ын холбооны нөөцийн систем хөгжиж байгаа орнуудад маш хүчтэй валютын урсгалыг чиглүүлснээс болж зах зээл дээр нь санхүүгийн хөөснүүд үүсэж валют нь үнэд орж эхэлнэ. Энэ дамын наймааны урсгалаас зайлсхийхын тулд улс орнууд валютаа хямдруулж эхэлнэ.Эдийн засагтаа төр засаг нь оролцохгүйгээр байдлыг тогтворжуулж чадахгүй гэдгийн бас нэгэн баталгаа энэ болж байна гэж Дмитрий Смыслов үзэж байна: Зах зээлийн ханшд ТБ-ны оролцоо цаашд ч байх болно гэдэг нь харагдаж байна. Үндэсний ашиг сонирхол гэж байдаг. Улс ороных нь эдийн засгийн байдал муудах юм бол төр засаг нь ямар нэгэн арга хэмжээ авахыг оролддог. Тэгэхдээ олон улсын зохицуулалтын механизм гэж бас байдаг. Өөрийн бодлогыг хамгийн ойрынхоо холбоотонтой ч зөвшилцөхөд хэцүү. Холбооны нөөцийн сангаас идэвхитэй хэвлэж байгаа америкийн долларыг их хэмжээгээр санал болгож байгаа нь валютын ханшийг зохиомолоор буулгаж байгаа гэсэн үг. Харамсалтай нь олон хүн өөрийн орлогондоо сэтгэл дундуур байгаа бөгөөд энэ байдал улам муудсаар л байна.