Москвад 10-р сарын 25-нд нээгдсэн Олон улсын эрчим хүчний долоо хоногийн үндсэн сэдэв нь даяарчлалыг хамарсан өрсөлдөөнт нөхцөлд эрчим хүчний хамтын ажиллагааг  өргөжүүлэх тухай байлаа. Оролцогчдын дотор орос улсад анх удаа ирж байгаа МАГАТЭ-гийн ерөнхий захирал Юкиа Амано, Олон улсын эрчим хүчний агентлагын гүйцэтгэх захирал Нобуо Танака нар байна. Даяарчлалыг хамарсан эдийн засгийн хямралын дараа арай гэж эрүүлжиж байгаа эдийн засгийн нөхцөлд дэлхийн эрчим хүчний зах зээл дээр байр сууриа зохицуулах асуудлыг форумд оролцогчид  хэлэлцэхээр Москвад цугларсан билээ. Сүүлийн 2 жилд дэлхийн нефть, хийн эрэлт хэрэгцээ эрс унасан юм. Мэдээж хэрэг үүнээс үүдээд эрчим хүч тээгчийн үнэ унаж, үйлдвэрлэгчид шинэ төслийг хэрэгжүүлэх боломж эрс багассан билээ. Энэ байдлаас болж ойрын үед нөөцийн хомсдол үүсч мэднэ. Бодит боломжтой үйлдвэрлэгчидтэй холбоотой тодорхой дохиог импортлогчидод өгөхөд Москвад болж байгаа Олон улсын эрчим хүчний долоо хоног туслах болно. Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн удирдлагын шинжилгээний удирдагч Александр Пасечник дүгнэж ярихдаа: Европт хямралын үеийн, хямралын дараах үеийн үзэгдлүүд болсон олон улс орны асар их өр, хийн хэрэгцээг хойшлуулсан билээ. Мэдээж хэрэг эрт орой нэгэн цагт тэргүүлэх эдийн засагтай улсууд хямралаас өмнөх үеийн эрчим хүчний хэрэглээний өндөр түвшинд хүрэх болно. Оросын “Газпром” нэгдэл энэ байдлыг өөдрөгөөр харж 2013 он гэхэд хямралаас өмнөх үеийн олборлолтодоо хүрнэ гэж төлөвлөж байна. Олон улсын эрчим хүчний долоо хоногийн явцад төлөвлөж байгаа, барьж байгаа хийн болон нефтийн хоолойнуудын үзүүлэн таниулах узэсгэлэн болно. Үүний дотор оросын нефть, хийг Европ руу тээвэрлэх “Өмнөд урсгал”, “Хойд урсгал” олон улсын төслүүд орж байна. Орос улсын номхон далайн эргээс АНД-н 10 орны танкерууд нефть ачаалаж байгаа, Хятад улсын хил хүрээд байгаа Зүүн Сибирь- Номхон далай нефтийн хоолой мөн орж байна. Үүнтэй зэрэгцээд Сахалинаас оросын шингэрүүлсэн байгалын хийг, хий тээвэрлэгч хөлгүүдээр Япон, Өмнөд Солонгос, АНУ болон Зүүн өмнөд Азийн зарим орнуудад тээвэрлэж байна. Өөрөөр хэлвэл оросын Алс Дорнодод бүс нутгийн шинэ эрчим хүчний төв нээгдэж байна гэсэн үг. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралаас хамгийн түрүүнд гарч байгаа том, жижиг азийн “луунуудын” эрчим хүчний аюулгүй байдалд зөөлөвч болж өгч байна. Ер нь 5 дахь удаагаа болж байгаа Олон улсын эрчим хүчний долоо хоногийн Москва дахь уулзалт дээр анх удаагаа Бразил, Орос, Энэдхэг, Хятад улсууд ордог БРИК-ийн бүлгийн эрчим хүчний сайд нарын бага хурал болно. Өөрийн өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийн эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд юу хийх талаар БРИК-ийн бүлгийн түншүүд зөвлөлдөх болно. БРИК-ийн гишүүн улсууд Москвад хийсэн яриа хэлэлцээний дүнгээр, дэлхийн эрчим хүчний зах зээл дээрх ерөнхий байр сууриа тодорхойлох бололтой.