МАГАТЭ-д ажиллах залуу мэргэжилтнүүдийг “Росатом” улсын нэгдэл бэлтгэх болно. ОХУ, МАГАТЭ-гийн хооронд өнөөдөр гарын үсэг зурсан хэлэлцээрт энэ тухай өгүүлжээ. Энэ баримт бичигт “Росатом”-ын тэргүүн Сергей Криенко, одоо Москвад байгаа тус агентлагын ерөнхий захирал Юкиа Амано нар гарын үсэг зурсан байна. Орос улсад бэлтгэгдсэн залуу мэргэжилтнүүд Венад байдаг МАГАТЭ-гийн төв штаб болон янз бүрийн улс орнуудад байдаг салбаруудад ажиллах юм.