Орос улсын Челябинск мужийн Чебаркуль хээрийн сургуулийн талбарт ХАБГБ-ийн “Хамтын ажиллагаа-2010” оператив-тактикийн сургууль эхэллээ. Орос, Белорусс, Таджик, Армен, Казахстан, Киргиз улсуудын 1700 цэрэг, 270 нэгж техник оролцож байна. Тус байгууллагын ноднин жилийн хамтарсан сургууль Казахстаны талбарт болсон юм.