Викиликс сайтын удирдагчид  ойрын уед Афганистаны дайны тухай Пентагоны нууц шинэ материалуудыг нийтлэнэ. Тус сайтын удирдлагын төлөөлөгч Кристин Храфнсонн Лондонд болсон хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдсэн байна. Викиликс бямба гаригийн шөнө Пентагоны Иракт хийж байгаа дайны тухай 400 мянган нууц материалыг нийтлэсэн юм. АНУ-ын өдөөсөн энэ дайнаас болж 110 мянган иракчуудын амь үрэгдснээс тал хувь нь энгийн номхон оршин суугчид байна. Викиликс урьд нь Афганистаны тухай 90 мянган баримт бичиг нийтлэсэн юм. Энэ баримт бичигт НАТО-гийн ажиллагааны явцад энгийн номхон иргэд хэрхэн хэлмэгдсэн тухай өгүүлсэн билээ.