Зүүн Пакистаны суфийн шүтээний сүмийн хаалганы ойролцоо болсон дэлбэрэлтээс болж 4 хүн амь насаа алдлаа. Дэлбэрэлт болохоос хэдхэн минутын өмнө шүтээн руу явдаг хаалганы ойролцоо үл таних хоёр этгээд мотоцикль орхиж явсан гэж цагдаагынхан мэдээлжээ. Пакистанд лалын аль нэг урсгал, өөр урсгалын төлөөлөгчдийнхөө эсрэг байнга алан хядах ажиллагаа үйлддэг юм. Лахор хотод 9-р сарын эхээр лалын шиит сүсэгтнүүдийн шашны жагсаалын дэргэд бөмбөг дэлбэлэж 40 хүний амь насыг бүрлэгжээ.