Сөүл хотод 11-р сарын 11-12-нд болох “их хорийн” дээд хэмжээний уулзалтын өмнө АНУ, Өмнөд Солонгос улсууд хамтарсан хээрийн сургуулиа өөрчиллөө. Хээрийн сургуулийг 10-р сарын сүүлчээр хийхээр төлөвлөж байсан гэж цэргийн эх сурвалж Сөүлд мэдээлсэн байна. Түүнээс гадна энэ оныг дуустал Солнгосын хойгын эргэн тойронд АНУ-ын ТЦХ-ний нисэх онгоц тээгч атомын хөлөг онгоц оролцуулсан хээрийн сургууль хийхгүй гэж энэ эх сурвалж бас мэдээлсэн байна. Эхлээд Сөүл, Вашингтон хоёр, нисэх онгоц тээгч “Жордж Вашингтон” хөлөг онгоц оролцсон хээрийн сургуулийг Шар тэнгист 10-р сарын сүүлийн арав хоногт хийхээр төлөвлөж байсан юм. Шар тэнгист 3-р сарын 26-нд өмнөд солонгосын “Чхонан” байлдааны хөлөг онгоцыг живүүлсний хариуд холбоотнуудын цэргийн хүч чадлыг харуулах зорилготой сургууль болох ёстой байсан юм. Сөүл, Вашигтон хоёр БНАСАУ энэ хөлөг онгоцыг устгасан гэж үзэж байгаа боловч албан ёсны Пхеньян энэ эмгэнэлт хэрэг явдлыг үйлдээгүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр байгаа билээ.