Орос улсад хүн амын тооллого өнөөдөр дуусаж байна. Улс орны хүрэхэд хэцүү, алслагдсан нутагт хүн амын тооллого энэ оны 3-р сараас 12-р сарыг хүртэл үргэлжилж байгаа боловч үндсэн тооллого 10-р сарын 14-нөөс эхлээд өнөөдөр дуусаж байна. Хүн амын тооллого графикийн дагуу явагдаж байна гэж Росстатын тэргүүн Александр Суринов мэдэгдлээ. Өргөн олноороо тооллогоос татгалзсан зүйл гарсангүй. Хүн амын тооллогын эхний дүн ирэх оны 4-р сард гарах бөгөөд бүрэн төгс дүн 2012 оны суулчээр гарна. Тооллогод холбооны төсвөөс 17 тэрбум рубль зарцуулах болно.