Өндөр настангуудын асуудлаарх Төрийн зөвлөлийн хуралдааныг Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев өнөөдөр хийлгэнэ. Энэ хуралдаан дээр өндөр настангуудын нийгэм эдийн засгийн байдлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Сүүлийн саруудад Курск, Москва, Козельск хотуудад болсон уулзалт дээр энэ асуудалд анхаарал хандуулаж, тэтгэвэрийн болон эмнэлэгийн, эм хангамжийн асуудлыг авч хэлэлцсэн билээ. Улс орны өндөр настай хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхэд хандах хандлагыг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй гэж Д.Медведев анхаарууллаа. Төрийн тэргүүн, Орос улсад 40 сая тэтгэвэрийн насны хүн байгаа гэдгийг сануулаад энэ асуудал  улс орны тэргүүн зэргийн зорилтуудын нэг байх ёстой гэж мэдэгдлээ.