Орос улсын эрэгтэйчүүдийн шатрын  «Экономист «/ Саратов хот /баг  дахин Европын  цомын аврага боллоо. Эмэгтэй шатарчдаас  уг цомыг Монте-Карлогийн  Керел Дечес баг  авлаа.Энэ баг Санкт-Петербургийн шатрын холбооны  багийн  өмнө нэмэлт онооны дүнгээр  нийт 10 оноо авч түрүүлсэн байна.  Болгарын Пловдив хотод болсон уг тэмцээнд 33 орны 49 эрэгтэй, 14 эмэгтэй баг оролцжээ.