Сибирээс анх удаа Атлантын далайг хийлсэн далбаат завиар  туулахаар аялагчдын баг гарах гэж байна. Ирэх сарын эхэнд  Сейшлийн арлуудаас гарч  3-4 сарын дараа Бразилийн Ресифи боомт буюу Өмнөд Америкийн баруун эрэг дээр ирэх гэнэ. Далбаат завиар 20 мянган км туулна гэж багийн ахлагч, уг онгоцыг зохион бүтээгч  Анатолий Кулик мэдэгдэв.  Тэрээр 2006-2007 онд багийныхаа  хамт анх удаа Энэтхэг далайг хийлсэн завиар туулсан байна.  Тэрүед 7000 км туулжээ.