Гаитид гараад байгаа булчин задрах өвчнөөр өвдөгсдийн тоо 220 хүрч, 3 мянга орчим хүн  халдвар  аваад  байна. Эрх баригчдын мэдээлснээр тус улсын нийслэл Порт -о-Пренсед энэ өвчин  бүртгэгдсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон газар хөдлөлтийн улмаас хотын хүн ам эрс нэмэгдсэн байна. Тэр үед болсон байгалийн гамшгийн улмаас  тус улсын 250 мянган хүн амиа алдаж, хагас сая хүн орон гэргүй  болсон юм.