0Шанхайн боомтын  ойролцоо  хятадын «Пу Ван Хай» усан онгоц орос улсын «Балтийский --106» усан онгоцыг мөргөжээ.  Онгоцны хамар хэсэгт гүн хонхорхой үүсч, нилээд гэмтэл авсан байна. Бямба гаригт болсон энэ явдлын үеээр  «Балтийский --106»гийн  зангуу   тавигдсан байна. Аз болоход экипажаас нэг ч хүн гэмтээгүй, далай  ч бохирдоогүй байна. Оросын онгоц Солонгосын Чэжүү боомт руу гарахаар цаг агаарын мэдээ хүлээн зангуугаа хаяад зогсч байжээ.