0  НҮБ 65 жилийн ойгоо тэмдэглэж байна. 1945 оны 10 -р сарын 24 нд НҮБ-ын дүрэм хучин төгөлдлөр  болсон юм. Тэр үед тус байгууллагат  51 улс  орон  гишүүнээр элсчээ. Өнгөрсөн хугацаанд тус байгууллага  нь дэлхийн хамгийн их нөлөө бүхий эгнээндээ 192 орон багтаасан байгууллага болжээ. НҮБ-ын бутэц зохион байгуулалт нь гитлерийн эсрэг эвслийн оролцогчдын х       үчээр Эх орны дайны жилүүдэд боловсруулж байжээ. Тэр үед буюу 1942 онд «Нэгдсэн үндэстний» гэж нэр анх гарсан бий болсон. Гэхэд зөвхөн фашизмын эсрэг дайн дууссаны дараа л тус байгууллага албан есны статусыг авчээ. Харин 1971 онд НҮБ-ын өдрийг албан есоор улсын баяр болгон тэмдэглэсэн байна. НҮБ өөрийн дээд зорилгоо дэлхийн аюулгүй байдлыг дэмжих, улс орны хооронд найрамдалт харилцаан хөгжүүлэх, болоод  хүний эрхийн салбарт амьдралын нөхцөл байдлыг сайжруулах тухай  заасан байдаг. Харамсалтай нь 65 жилийн түүхэнд тус байгууллага үргэлж тавигдсан чиглэлээр ажиллаж байсан гэхэд хэлэхэд хэцүү. Цөөнгүй удаа НҮБ дэлхийн  тэргүүлэх орнуудын түшмэлүүдийн заавраар явж байсан. Тодорхой жишээ гэх юм бол, НҮБ -ын төвийг сахисан байдал нь НАТО Югославыг бөмбөгдөх үед харагдаж байсан, бас нэг жишээ  гэх юм бол Иракийн дайн байна. Энэ байгууллага нь үр ашиггүй, ардчилалгуй, хөгжиж байгаа орнуудыг  төдийлөн анхаардаггүй , хүнд сурталтай, нөсөр аппараттай, төсөв их зардаг гэх мэт олон шүүмжлэлд байнга өртөдөг.  НҮБ санхүүгийн нилээд том дуулиант хэд хэдэн хэрэгт бас холбогдоод авсан. Тэрний нэг нь Иракт туслах хөтөлбөр байлаа. Уг хөтөлбөр «Нефтийг хүнсээр солих » хөтөлбөр байсан. Өнөөдөр энэ байгуулагат өөрчлөлт шинэчлэл шаардлагатай гэдэгт олон гишуун орнууд санал нэгтэй байгаа. Юу ч хийдэггүй хун хэзээ ч алддаггуй гэдэг хуучны нэг уг байдаг .Дэлхийн х амтын нөхөрлөлийн бүхий л үйл ажиллагааг НҮБ хамардаг.Эдийн засгийг хөгжүүлэхээс аваад дэлхийн чанартай анагаах ухааны салбарт шийдвэрлэх асуудлууд болон терроризмтэй тэмцэх ба  хар тамхины асуудал хүртэл.  Одоогийн  хар тамхины наймааны, гэмт хэргийн эсрэг ажиллагааны далайц хэмжээ сайшаалтай. Үүнд Орос улсын санал, санаачлага ч багагуй нөлөө болсн тухай  НҮБ-ын  ерөнхий нарийн бичгийн орлогч дарга Юрий Федотов «Оросын дуу хоолойд» өгсөн ярилцлагадаа ийнхүү ярьлаа. Орос улс  хар тамхины хууль бус  наймаатай тэмцэх ажиллагаанд нилээд дээгуур байр эзэлдэг.   Харин гэмт хэрэгтэй тэмцэх, авилга, мөнгө угаах зэрэгт Орос улсын удирдлагаас байнга санал санаачлага гарч байдаг. Энэ нь энэ салбарт олон улсын харилцан ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Мэдээж хэрэг энэ асуудалд  Москва удирдан чиглүүлэх үүргийг гүйцэтгэсээр байх болно.  Орос улсыг дагаад бусад улс орон ч үүнтэй санал нэгдэх байх гэж найдаж байна, ингэснээр олон улсын хамтын нийгэм хожно.Энэ жилийн  НҮБ -ын өдөр Мянганы зорилтыг хөгжүүлэхэд зориулагджээ.  Энэ зорилтыг «Мянганы жилийн дээд хэмжээний « уулзалт дээр бүр 2000 онд тавьсан байна. Хэрвээ бүх тавьсан зорилтуудыг шийдвэрлэж чадах юм бол 2015 онд хагас тэрбум гаруй хүн ядуурлаас ангижирч, 250 сая орчим хүн өлсгөлөнгөөс аврагдна. 30 сая хүүхдийг, 2 сая эхийг аварч чадна.  Тэдэнд дэлхийн хамтын нийгэмлэгийн туслалцаа нэн шаардлагатай. Эс тэгвэл тэд үхнэ. Эдгээр зорилт нь тун их нүнжигтэй зорилтууд байгаа биз. НУБ-ын мэндэлсэн өдөр дээрх зорилтуудыг түргэн биелэлээ олохыг хүсэн ерөөе!